Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-07-02
  • Хэвлэх

Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Юнеско- гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцийн дагуу Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчлах, өвлөн уламжлагчийг нээн тодруулан алдаршуулах, авъяас билгийг хөгжүүлэх зорилгоор "Соёлын биет бус өвийн их наадам"-ын анхан шатны шалгаруулалт Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа.  

Тус аймаг нь халх, буриад, барга, үзэмчин олон ястны өлгий нутгийн хувьд “Хатгин”,  “Алтаргана”, “Баргажин”, “Алтан дөрөө” наадмуудын хүрээнд 05 дугаар сард 13 суманд  энхий шалгаруулалтыг зохион байгуулсан бөгөөд 14 сумдын 200 гаруй ардын авъяастнууд хамрагдсан юм. 

Улмаар 6 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт анхан шатны шалгаруулалт зохион байгуулагдлаа.  Мөн энэ үеэр соёлын өвийн төрөл зүйлийг хадгалж, хамгаалж буй үйл ажиллагаанд  хөндлөнгийн дүгнэлт хийх зорилгоор мэргэжлийн шинжээч Улаанбаатар хотоос томилогдон ирж ажиллалаа.

Дээрх шалгаруулалтаас их наадамд соёлын биет бус өвийн төрөл болох эх хэл, аман уламжлал,илэрхийллүүд, ардын язгуур урлаг, уламжлалт гар урлал, уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан гэсэн 5 төрлөөр явагдаж  Баянтүмэн, Баяндун, Дашбалбар, Хөлөнбуйр, Цагаан- Овоо, Сэргэлэн сумдын нийт 20 авъяастнууд  шалгарч 2018 оны 08 сарын 11-15нд Улаанбаатар хот “Хүй долоон худаг”-т зохион байгуулагдах “Нүүдэлчин Монгол-2018” их наадамд оролцохоор болоод байна.