Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-07-02
  • Хэвлэх

Үндэсний соёлын биет бус өв, түүнийг өвлөн уламжлагчдын үйл ажиллагааг дэмжих,тэдгээрийн авьяас билиг, арга барил, дэг сургуулийг өвлөн уламжлуулах, хамгаалах зорилгоор СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ИХ НААДМЫГ зохион байгуулж байна.

Анхан шатны шалгаруулалтыг багаас суманд 06 сарын 11-13 өдрүүдэд зохион байгуулсан. Сумаасаа шалгарсан нийт 35 ардын авьяастан, гар урчууд аймгийн Соёлын биет бус өвийн их наадмын шалгаруулалтанд оролцлоо.  Соёлын биет бус өвийн 5 ай сав болох, Эх хэл болон аман уламжлал,илэрхийллүүд, ардын язгуур урлаг, уламжлалт гар урлал, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан гэсэн төрлүүдэд нийт 30 авъяастан оролцсноос 15 ардын авьяастан, гар урчууд улсад аймаг орон нутгаа төлөөлөн оролцохоор шалгарлаа.

ЭХ ХЭЛ БОЛОН АМАН УЛАМЖЛАЛ, ИЛЭРХИЙЛЛҮҮД ТӨРӨЛД:

1-р байр Ц.Мөнххүлэг Баян ходооны дааганы цол, Боржигин морин хуур

2-р байр Ж.Сүнжидмаа, Т.Батсайхан Таван хошуу малын магтаал,  уриа дуудлага

3-р байр Б.Цолмон Монгол бөхийн магтаал, Шүдний ташилт

АРДЫН ЯЗГУУР УРЛАГ:

1-р байр Б.Самданбазар Хурдан морины цол, умарзий, Уртын дуу

2-р байр Д.Төрболд Ардын дуу Цоохор морь

3-р байрЦ.Болбаатар Ардын дуу Гандан уулын цэцэг

1-р байр Боржигин уртын дуу Жаргалтайн дэлгэр

2-р байр С.Доржсүрэн ардын дуу Сийлэн бөөр

3-р байр Э.Дашжаргал Боржигин уртын дуу Ар хөвч

ГАР УРЛАЛ:

1-р байр Д.Отгонгэрэл ширмэл шилдэг, Мал аж ахуйн тоног хэрэгсэл

2-р байр О.Батхишиг Морины тоног хэрэгсэл, модон сийлбэр

3-р байр Л.Пүрэвсүрэн Монгол эмэгтэйн гоёл чимэглэл

БАЙГАЛИЙН БОЛОН САВ ЕРТӨНЦИЙН ТУХАЙ МЭДЛЭГ, АРГА УХААН ТӨРӨЛД:

1-р байр З.Эрдэнэсувд Цагаан идээ боловсруулах уламжлалт арга

2-р байр Д.Цогбадрах Угийн бичиг хөтлөх монгол уламжлал

Шалгарсан ардын авьяастнууд 2018 оны 08 сарын 11-15нд болох “Нүүдэлчин Монгол-2018” наадамд оролцохоор болсон. Хөдлөнгийн шүүгч шинжээчээр Соёлын биет бус өвийн их наадмыг зорион байгуулах төв комиссын гишүүн, Байгаль соёлын өвийг хамгаалах сангийн тэргүүн Н.Уртнасан оролцлоо.