Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-06-20
  • Хэвлэх

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны санаачилгаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Соёл, урлагийн газартай хамтран ОХУ-д 2000-2018 онд суралцаж, төгссөн нийт соёл, урлагийн ажилтнууд сурсан мэдсэн эрдмээ тайлагнах “Спасибо Россия” тоглолт, уран бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 20-нд буюу маргааш Оросын Шинжлэх ухаан, спортын төв (РЦНК)-д 18.30 цагт толилуулна. 

Манай улс 1990-2004 онд ОХУ-д соёл, урлагийн чиглэлээр оюутан бэлтгэх ажлаа түр зогсоогоод байсан бөгөөд ОХУ-ын Соёлын яам, тухайн үеийн Монгол Улсын БСШУЯ-тай хамтарсан уулзалт хийснээр 2004 оноос өнөөдрийг хүртэл соёл, урлагийн ажилтан бэлтгэх ажил амжилттай хэрэгжиж байна. Одоогийн байдлаар манай 250 гаруй оюутан, соёл, урлагийн ажилтан ОХУ-д мэргэжил дээшлүүлж, суралцаж төгссөн байна. ОХУ-д драм, кино, циркийн найруулагч, балетмэйстр, бүжиг дэглээч, хөгжмийн зохиолч, уран зураг, киноны зураач, жүжигчин, хөгжимчин, бүжигчин, дуучин, номын сан-мэдээллийн ажилтан, соёлын менежер, арга зүйч зэрэг мэргэжил эзэмшүүлж буй.

ОХУ-д амжилттай суралцаж, төгссөн оюутнууд Монгол Улсын бүхий л театр, чуулга, соёлын сургууль болон хувийн хэвшилд түүчээлэн ажиллаж байгааг дурдах нь зүйтэй. Тэрчлэн гаднын нэр хүндтэй буюу ОХУ-ын Марийнский, Новосибирский дуурь, Пермийн дуурь, бүжиг, Улаан-Үүд хотын дуурь, бүжиг, Хүүхэлдэйн театр зэрэг байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байгаа нь сайшаалтай байна.

 

СПАСИБО РОССИЯ-ХӨТӨЛБӨР

ЭХЛЭЛ: 18:30-18:35 И.Е.Репины нэрэмжит уран зургийн академийн төгсөгч, тус академийн багш, зураач Б. Отгонтүвдэнгийн бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт.

19:20-19:25   ОХУ-ын Театр урлагийн их сургуулийн төгсөгч, Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч, Соёлын тэргүүний ажилтан Х.Хашхүүгийн дэглэлт: “Цуурайн хэлхээ”

19:26-19:30   Санкт-Петербургийн А.Я.Вагановийн балетийн академийн төгсөгч, CITI их сургуулийн багш Д.Энхбаатарын дэглэлт, Хөсөгтөн хамтлагийн аялгуу “Самгалдай”

19:31-19:37   Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн үг, Санкт-Петербургийн Н.А.Римский-Корсаковийн нэрэмжит консерваторийн төгсөгч, Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит консерваторийн төгсөгч, хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнцийн аялгуу “Үгүйлэн санахын романс” УДБЭТ-ын дэргэдэх “Консонанас” хамтлаг.

19:37-19:42   Москвагийн Соёл урлагийн их сургуулийн төгсөгч, Монгол Улсын Консерваторын багш,  бүжиг дэглээч С.Цэцгээгийн дэглэлт.

19:43-19:48  -Уралын М. П. Мусоргскийн нэрэмжит консерваторийн төгсөгч,  УДБЭТ-ын хөгжимчин Ц.Энхбаяр,    

                     -Новосибирскийн М.И.Глинкийн нэрэмжит консерваторийн төгсөгч, УДБЭТ-ын хөгжимчин, Соёлын тэргүүний ажилтан Д.Анхбаяр,  

                     -Уралын М.П.Мусоргскийн нэрэмжит консерваторийн төгсөгч,  УДБЭТ-ын хөгжимчин А.Мөнхбаатар, УДБЭТ-ын хөгжимчид “Брасс квинтет Автор: Ж.Берлин “Putting on the rites”  

19:49-19:56  -Уралын М.П.Мусоргскийн нэрэмжит консерваторийн төгсөгч, Монгол Улсын консерваторын багш Д.Дармаа,

                     -Уралын М.П.Мусоргскийн нэрэмжит консерваторийн төгсөгч,  Монгол Улсын консерваторийн багш Б.Зандан-Оргил,

                     -Челябинскийн соёл урлагийн академийн төгсөгч, Монгол Улсын консерваторийн багш О.Од, Монгол Улсын консерваторийн багш нар, Улсын Филармонийн хөгжимчид хөгжимдөнө. “Модон үлээвэр хөгжмийн октет,  Антонин Дворжак “Серенада”

19:57 - 19:59   ОХУ-ын Пермь хотын бүжгийн коллежийн 2018 оны төгсөгч балетчин Д.Хишиг,  Хореография: М.Петипа, Л.Минкус “Дон Кихот” балетын вариац Китри. 

20:00 - 20:02   ОХУ-ын Пермь хотын бүжгийн коллежийн 2018 оны төгсөгч балетчин Ц.Энх-Амар, Хореография: М.Петипа, Л.Минкус “Дон Кихот” балетын вариац  Базиль.

20:03 - 20:07   Хореография: Ф.Аштон, ОХУ-ын театр урлагийн их сургуулийн төгсөгч, УДБЭТ-ын ерөнхий балетмейстер Ц.Чинзориг: УДБЭТ-ын балетын жүжигчид “Дэггүй Лиз” балетийн Адажио

20:08 - 20:11    Санкт-Петербургийн Н.А.Римский-Корсаковийн нэрэмжит консерваторийн төгсөгч, Монгол Улсын консерваторийн багш, Соёлын тэргүүний ажилтан Ө.Цэрэнчунт “Ах ты девушка”

20:12 - 20:16   Нижнийгородын М.И.Глинкийн нэрэмжит консерваторийн төгсөгч, Монгол Улсын консерваторийн багш Ц.Төгөлдөр, Санкт-Петербургийн Н.А.Римский-Корсаковийн нэрэмжит консерваторийн төгсөгч, Улсын Филармонийн хөгжимчин М.Хулан, Москвагийн Соёл урлагийн их сургуулийн төгсөгч, МУ-ын консерваторын багш Монгол Улсын консерваторийн багш Т.Булган  А.Л.Вивальди “2 Хийлд зориулсан концерт ”

20:16 - 20:21   Нижнийгородын М.И.Глинкийн нэрэмжит консерваторын төгсөгч, Монгол Улсын консерваторийн багш Ц.Төгөлдөр, Санкт-Петербургийн Н.А.Римский-Корсаковийн нэрэмжит консерваторийн төгсөгч, Улсын Филармонийн хөгжимчин М.Хулан, Красноярск хотын Театр хөгжмийн академийн төгсөгч, Улсын Филармонийн хөгжимчин С.Мөнхмандах, Гнесиный хөгжмийн академийн төгсөгч, Монгол Улсын консерваторийн багш Д.Оюу-Эрдэнэ Челябинскийн соёл урлагийн академийн төгсөгч, Монгол Улсын консерваторийн багш О.Од  “Утсан хөгжмийн квинтет, Гарлос Гардил: Танго-Запах Женщина” 

20:22 - 20:26 Гнесиный хөгжмийн академийн төгсөгч, УДБЭТ-ын дуучин Г.Энхнаран, Гнесиный хөгжмийн академийн төгсөгч, Монгол Улсын консерваторийн багш Г.Саранчимэг, концертмейстер, гавьяат жүжигчин Б.Солонго  Ж.Оффенбах Баркаролла из оперы “Сказки Гофмана”

20:27 - 20:31 Санкт-Петербургийн Н.А.Римский-Корсаковийн нэрэмжит консерваторийн    төгсөгч, УДБЭТ-ын дуучин Л.Болдцэрэн, Гнесиный хөгжмийн академийн төгсөгч, УДБЭТ-ын дуучин Г.Энхнаран, концертмейстер МУГЖ Б.Солонго  В.А.Моцарт “Дон Джуан” дуурийн Дон Джуан Церлинагийн дуэт.

20:32 - 20:37   Гнесиный хөгжмийн академийн төгсөгч, УДБЭТ-ын хөгжимчин Т.Оргилцэцэг, Уралийн М. П. Мусоргсковийн нэрэмжит консерваторийн төгсөгч,  Цэргийн хөгжмийн сургуулийн багш П.Цогтбаяр  “Клауде Боллинг- Сентиминталь квартет

20:38 - 20:42   Москвагийн хорын урлагийн академийн төгсөгч, П.И.Чайковскийн консерваторийн 2018 оны төгсөгч  Б.Уранзолбоо, концертмейстер, гавьяат жүжэгчин Б.Солонго “Марфы из оперы “Хованщина”

20:50 - 20:56   Москвагийн Соёл урлагийн их сургууль, Санкт-Петербургийн Н.А.Римский-Корсаковийн нэрэмжит консерватори, П.И. Чайковскнэрэмжит консерваторийн төгсөгч, Монгол Улсын консерваторийн багш Х.Алтангэрэлийн зохиол “Морин хуурын дөрвөл

20:57 - 21:07    Санкт-Петербургийн Н.А.Римский-Корсаковийн нэрэмжит консерваторийн төгсөгч, УДБЭТ-ын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Б.Энхнаран, концертмейстер, гавьяат жүжигчин Б.Солонго  Д.Пуччини “Эрвээхэй хатагтай дуурийн Чио чио саны ари” и  “Ленинград”

21:07 - 21:23 Москвагийн Соёл урлагийн их сургууль, П.И. Чайковскийн нэрэмжит консерваторийн төгсөгч, Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Монголхүү “Ария князя Игоря”

21:24 - 21:29    Москвагийн Соёл урлагийн их Сургууль, Гнесиный хөгжмийн академийн төгсөгч, Ш.Өлзийбаярын зохиол “Галт тэрэг” Улсын филармонийн симфони найрал хөгжим

21:30 - 21:33    Бүх уран бүтээлчид “Россия и Монголия” /дууг хамтран дуулна. /