Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-06-14
  • Хэвлэх

XX зууны түүхнээ эрдэм ухаан, гавьяа зүтгэлээрээ тодрон мөнхөрсөн олон хүмүүний нэг нь төрийн хийгээд бичгийн эрдэмтэн, ард олноо “Хичээнгүй сайд”  хэмээн алдаршсан  “БНМАУ-ын анхны Ерөнхий сайд” Балингийн Цэрэндорж билээ. Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулан түүний их үйл хэргийг мөнхжүүлэн хойч үедээ сурталчилан таниулах зорилгоор Монголын Үндэсний Музей, Архивын Ерөнхий газар, “Хичээнгүй сайд” сан хамтран энэ удаагийн үзэсгэлэнг гаргаж байна.

Үзэсгэлэнд Б.Цэрэндоржийн амьдрал, туулж ирсэн түүхэн замналтай холбоотой 70 гаруй биет үзмэр, архивын баримт түүний дотор 1913 оны 1 сард  Оросын эзэн хаанаас шагнасан Гэгээн Станиславын одон, Хятадын Засгийн газраас шагнасан Үнэн гэрэлтийн одонгийн үнэмлэх, Монгол улсын анхны “Бичгийн гавьяаны одон”, 1925 онд Зөвлөлт Орос Улсаас бэлэглэсэн бичгийн хэрэгсэл, цайны хэрэгсэл, өөрийнх нь хэрэглэж байсан хормойн боолт, цүнх, цаг, бичгийн хэрэгсэл, Цэрэндоржийн хүү Юндэн, түүний гэргий Ц.Лхамсүрэн нарын эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсээс дээжлэн  үзэгчид түмний хүртээл болгож байна.

“Хичээнгүй сайд” сангаас “Ардын төрийн ахмад зүтгэлтэн Балингийн Цэрэндорж”, “Хичээнгүй сайд Цэрэндорж”, “Юндэнгийхэн” зэрэг гурван бүтээлийг эрхлэн хэвлүүлсэн байна.  

Тус үзэсгэлэнг 2018 оны 6 дугаар сарын 13-ний өдрөөс 27-ны хооронд Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд үнэ төлбөргүй үзэж болно.