Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-06-11
  • Хэвлэх

Мэргэжлийн бүжиг дэглээчдийн суурь мэдлэгийг түшиглэн орчин үеийн бүжгийн урлагийн мэдлэг туршлага, арга зүйн ололтоос суралцах, бүжгийн урлагтай зайлшгүй холбогдох хавсран нөлөөлөх мэдлэгийг богино хугацаанд олгох, дэглээчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор бүжиг дэглээчдийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг БСШУСЯ дэмжлэгтэйгээр “Монголын мэргэжлийн бүжиг дэглээчдийн холбоо” ТББ, “Реаrl dance” компани хамтран 2018 оны 06-р сарын 04-08-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан.

Сургалт зохион байгуулагч талын хүсэлтээр тус сургалтад хамрагдсан төв, орон нутгийн нийт 28 бүжиг дэглээчдийг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат хүлээн авч уулзан санал солилцлоо. Мөн “Төрийн бодлогын хэрэгжилт-Бүжгийн урлагт” сэдвээр тус газрын  мэргэжилтэн З.Соёлмаа илтгэл тавьж, холбогдох мэдээллээр ханган ажилалаа.

                 

 

 

--оОо--