Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-06-04
  • Хэвлэх

ОХУ-ын Чит хотод 5.30-6.03-ны хооронд зохион байгуулагдсан “Трансбайгалийн олон улсын кино наадам”-д манай уран бүтээлчид амжилттай оролцоод ирлээ. Соёл, урлагийн газрын Дэлгэц медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Цэнгэл /Phd/, “Монгол номад фильм” компаний захирал Б.Амарсанаа, “Хоёр амь” киноны найруулагч Б.Ганболд зэрэг төлөөлөгчид Монгол улсаа төлөөлөн оролцсон байна.

Бүрэн хэмжээний уран сайхны киноны төрөлд 90 орчим кино бүртгүүлснээс 7 кино өрсөлдөж “Хоёр амь” кино шилдэг эрэгтэй дүр шагналыг авчээ. Мөн “Монгол номад” фильм компанийн захирал Б.Амарсанаа Улаан-Үдийн “Мон Ула” компанитай хамтарч “Гол” хэмээх киног бүтээхээр санамж бичигт гарын үсэг зурсан юм. Цаашид Буриад болон ОХУ-ын уран бүтээлчид “Итгэлт хамба”-ын тухай баримтат кино бүтээхээр зэхэж байгаа бөгөөд мөн Хөвсгөл аймгийн Хатгал суманд байдаг Сүхбаатар онгоцны далайчны тухай кино хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн ба хамтран ажиллах боломж олон байгааг холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ.