Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-05-28
  • Хэвлэх

Эрхүү хотноо 2018 оны 08 дугаар сарын 18-ний өдөр Архитектур угсаатны Тальцы музейд зохиогдох Эрхүү нутгийн гар урлалын хурим найр - 2018 Байкалийн олон улсын III их наадам Эрхүү мужийн соёлын амьдралын нэгэн уламжлал, үндэсний соёлуудыг нэгтгэх өвөрмөц арга хэмжээ юм. 2017 онд тус наадамд Эрхүү хотын мужаас, Байкалийн газар нутгаас, Омск, Узбекистан, Япон зэрэг орнуудаас нийт 162 уран бүтээлчид, 19 урлангийн газар оролцсон.

Арга хэмжээний зорилго нь уламжлалт урлаг, уран сайхны гар урлалын болон чимэглэх урлагийн уран бүтээлчдийн уламжлалыг хадгалах, өвлөх, хөгжүүлэх, үндэстэн хоорондын болон олон улсын соёлын харилцаа холбоог хөгжүүлэх, үндэстэн хоорондын соёлын харилцааны болон уран бүтээлийн туршилга солилцох орчныг бүрдүүлэх юм.

Их наадмын хөтөлбөрт:

- Чимэглэх урлагийн үзэсгэлэн, уран бүтээлийн худалдаа

- Уран бүтээлчид, урлангуудын мастер класс үзүүлбэр

- Үндэсний хувцасний загварын үзүүлбэрүүд

- Ардын тоглоом, наадгай, тойрон бүжих наадам

- Фото болон видео үзүүлбэрүүд

- Их наадмын хаалтын хүндэтгэлийн ажиллагаа, оролцогч нарт шагнал гардуулах үйл     ажиллагаа зэрэг багтсан байна.

Энэхүү наадмын үзэсгэлэнд

  • Нэхмэл, шаазан, зүймэл урлал, шилэн дээр зурах урлал
  • Уран сайхны аргаар сийлбэрдэх, давтах, цутгах, хөөмөлдөх
  • Модны сийлбэр, арьс, шир, ноос, металл, чулуу болон бусад байгалийн материалыг  боловсруулах, түүгээр урлах.
  • Дэрс болон бусад ургамлаар сүлжих, ороох урлал
  • Оёдол хатгамал хүүхэлдэй (Өлзий хүү) хийх өөдсөөр урлах, гоёлын зүүлт хийх
  • Үнэт эдлэл урлах
  • Үндэсний хувцас болон гоёл, чимэглэл
  • Декупаж, скраббукинг, квиллинг, батик г.м төрлүүдээр оролцож болно.

Их наадамд оролцох хүсэлтээ 2018 оны 06 сарын 01-ний өдрөөс өмнө Ariunzaya1213@gmail.com  цахим шуудангаар ирүүлнэ үү

Хүсэлт илгээх загвар

Орон, хот, аймаг, сум

 

Уран бүтээлчийн овог нэр

 

Мэргэжил