Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-05-25
  • Хэвлэх

Соёл урлагийн газраас “Кино бүтээлийн түгээлт ба зохицуулалт”  уулзалт, хэлэлцүүлгийг Үндэсний хөгжлийн газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагуудтай хамтран  2018 оны 05 - р сарын  25 - нд өөрийн байранд зохион явууллаа. 

 

Кино бүтээлийг нийтэд түгээгч байгууллага аж ахуйн нэгжийн төлөөлөлд төрийн бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг танилцуулах, хэрэгжилтийн явцад тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой уг арга хэмжээнд Өргөө, Тэнгис, Хүннү, Гэгээнтэн, Прайм, Айсинема зэрэг кино театр, Монголын үндэсний олон нийтийн телевиз, өргөн нэвтрүүлгийн болон кабелийн телевиз, интернэт протколд суурилсан телевиз / IPTV / - ийн төлөөлөлүүд оролцлоо.  

 

Зохион байгуулагч талаас уулзалт, хэлэлцүүлэгт оролцогчдод дараах сэдвийн хүрээнд холбогдох мэдээллийг танилцуулж асуултанд хариулсан юм.  

  • Монгол улсын хөгжлийн үзэл баримтлал 2030   
  • Кино бүтээлийн түгээлтэд хамаарах эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт
  • Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилт
  • Монгол улсын тоон контентын хөтөлбөр

Мөн  кино бүтээлийг нийтэд түгээдэг кино театр, телевиз, IPTV - гийн орчинд холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан "Соёлын үйлдвэрлэл" үндэсний хөтөлбөр, "Монгол уран бүтээл" үндэсний хөтөлбөр, "Соёлын баримтат өвийг хамгаалах" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэрхэн хамтран ажиллах талаар харилцан санал солилцож уулзалт хэлэлцүүлэг өндөрлөсөн юм.  

 

 

 

 

.