Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-05-18
  • Хэвлэх

Олон улсын музейн өдрийг тохиолдуулан өнөөдөр Монголын Үндэсний музей “Өргөн харилцаатай музей: Шинэ хандлага, Шинэ олон нийт” уриатай арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээг нээж Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар үг хэллээ. Тус нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын төлөөлөл оролцсон юм. Олон улсын музейн өдрийн хүрээнд тус музей нь дараах арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.

 

Монголын Үндэсний музейн төв, албадуудын танилцуулга 

  • “Өргөн харилцаатай музей: Шинэ хандлага, Шинэ олон нийт” Д.Бумаа /Монголын Үндэсний музейн Музей судлал-мэргэжил арга зүйн төвийн дарга/
  • “Музейн эрдэм шинжилгээний ажил ба хамтын ажиллагаа” Ж.Баярсайхан /Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга/
  • “Музейн сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт” Б.Эрдэнэцэцэг /Монголын Үндэсний музейн сан хөмрөгийн эрхлэгч/ зэрэг сэдвээр танилцуулга хийсэн юм.
  • “Музейд амилсан Алунгоо эхийн домог” жүжигчилсэн тоглолт
  • Монголын Үндэсний музейд сайн дурын ажилтан ажиллуулах танилцуулга

Лекц

  • “Музей ба аялал жуулчлал” Б.Ишбалжир /Монголын мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны гүйцэтгэх захирал/

Тэмцээн уралдаан

  • АХА асуулт хариулт

Өргөн харилцаатай музей: Шинэ хандлага, Шинэ олон нийт” сэдвийн хүрээнд музейн үзэгчдийн дунд зохиож I, II, III байр шалгаруулах, дөрвөн бэрх- “Музей үзэх эрхийн бичиг” хожих 18 азтан тодруулах зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.

Мөн Монголын Үндэсний музейд “Монголчуудын төлбөрийн хэрэгсэл эртнээс эдүгээ” үзэсгэлэн 2018.05.14-2018.05.28-ныг хүртэл нийтэд дэлгэгдэж байна.