Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-05-16
  • Хэвлэх

КИНО ТҮГЭЭЛТ БА ЗОХИЦУУЛАЛТ

Уулзалт, хэлэлцүүлэг

Зорилго: Кино бүтээлийг нийтэд түгээгч байгууллага аж ахуйн нэгжийн төлөөлөлд төрийн бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг танилцуулах, хэрэгжилтийн явцад тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх

Хамрах хүрээ: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 6 кино театр, үндэсний болон өргөн нэвтрүүлгийн телевиз, кабелийн болон интернет протоколд суурилсан телевиз / IPTV/

Хаана:    Соёл урлагийн газрын хурлын танхимд

Хэзээ:   2018 оны 5-р сарын 25 - нд 09.00 – 17.00 цагийн хооронд

Агуулга:  

Үдээс өмнө

  • Монгол улсын хөгжлийн үзэл баримтлал 2030
  • Төрийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт ба кино урлаг 
  • Кино бүтээлийн түгээлтэд хамаарах эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт
  • Кино үзвэрийн байгууллагын орчин дахь стандарт
  • Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилт

Үдээс хойш

  • Кино театрт тулгамдаж буй асуудал, хамтран шийдэх арга зам
  • Телевизүүдэд тулгарч буй бэрхшээл хамтран шийдэх арга зам
  • IPTV- гийн тулгамдаж буй асуудал, хамтран шийдэх арга зам

Зохион байгуулагч:                        Соёл урлагийн газар

Хамтран зохион байгуулагч:        Үндэсний хөгжлийн газар

                                                           Гадаад харилцааны яам

                                                           Харилцаа холбооны зохицуулах хороо

                                                           Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар      

                                                           Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар 

                                                            Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Холбогдох хаяг:

Оролцох хүсэлтээ Засгийн газрын II байр, Соёл, урлагийн газар, Дэлгэц медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Цэнгэл/PhD/.

Утас: 264945, цахим хаяг:tsengel@culture.gov.mn,www.culture.gov.mn-руу илгээнэ үү