Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-05-16
  • Хэвлэх

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар Улсын Их Дагина Дондогдулам хатны дурсгалын талаар 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ирсэн мэдээллийг үндэслэн Улсын Их дагина Дондогдуламын дурсгалд зориулсан газрын хамгаалалтын асуудлыг судлах, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/20 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байна.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Соёл, урлагийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Сүхбаатар дүүргийн Газрын алба, Соёлын өвийн үндэсний төв, Богд хааны ордон музей, Улаанбаатар хотын музейн холбогдох мэргэжилтнүүд ажиллаж “Улсын Их Дагина Дондогдулам хатны дурсгал”-ийн өнөөгийн байдалтай танилцан дурсгалын түүхэн үнэ цэнэ, ач холбогдлын талаар судалгаа шинжилгээний дүгнэлт гаргах, дурсгалт газрын хамгаалалтын бүс тогтоох, байршлын цэгийг тодорхойлох”-оор ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн дүүргийн Засаг даргын Захирамжийг цуцлах шийдвэрийг гаргах үндэслэлийг гаргаж өгөх нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг гарган доорх ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

  • Засаг даргын захирамжийг цуцлуулах;
  • Дурсгалт газрыг зохих шатны хамгаалалтанд оруулах, хамгаалалтын дэглэм мөрдүүлэх;
  • Соёл, урлагийн газраас зохих төсөв шийдэж, дурсгалт газарт Авран хамгаалах үйл ажиллагаа явуулах;
  • Шат шатны Засаг дарга нарт Соёлын өвийг хамгаалах хууль, соёлын өвийн олон улсын конвенцийн талаар сургалт зохион байгуулах.

Соёлын өвийг хамгаалах хуулиар “Соёлын өвийг тухайн шатны Засаг даргын бүрэн эрхээр  дүүрэг, нийслэл, улсын гэсэн гурван шатлалтай хамгаалалтанд авдаг” бөгөөд 2015 онд улсын хэмжээнд зохион байгуулагдсан Үл хөдлөх дурсгалын Улсын тооллогоор “Улсын Их Дагина Дондогдулам хатны дурсгал”-ыг Нийслэлээс тоолж Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн байна.