Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-05-10
  • Хэвлэх

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармаг болон үс, гоо засал, хувцас урлалын мэргэжлийн тэмцээн, уралдаанд оролцож онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг ЗГХА Соёл урлагийн газрын даргын тушаалаар байгуулагдав. 

2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Хөгжмийн урлагийн төрөл”-өөр дуурийн дуучин, хөгжимчин, хөгжмийн зохиолчдын олон улсад зохион байгуулагддаг уралдаан наадмын талаар санал солилцох хэлэлцүүлэг Соёл, урлагийн газрын хурлын танхимд болов. Хэлэлцүүлэгт Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, СУИС-ын хөгжмийн урлагийн сургууль, Монгол улсын консерваторийн багш нар, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Улсын филармони зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын төлөөллүүд оролцож журмын төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүдтэй санал солилцож, шинэчлэн боловсруулж байгаа журмын төсөлд саналаа өгөв.

“Мөнгөн шагнал олгох журам”-ыг шинэчлэх төсөлд бүжгэн жүжиг, кино, цирк, театр, хүүхэлдэйн урлаг, утга зохиол, дүрслэх урлагийн төрлүүдээр санал авах, уулзалт хэлэлцүүлэг тус тус явагдана.