Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-05-10
  • Хэвлэх

                           2018 Austronesian International Arts Award

 

Тайванийн Тай Дүн мужийн захиргаанаас Өмнөд арлын олон улсын урлагийн бүтээлийн уралдаан  2018 – ыг энэ жил 5 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

5 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй тус уралдаанд оролцох хүсэлт гаргагч уран бүтээлч нь 2018 оны 06 р сарын 01 - ний өдөр хүртэл онлайнаар оролцох хүсэлтээ гаргах боломжтой бөгөөд тэмцээнд оролцох уран бүтээлч нь бүх төрлийн материал ашиглан бүтээлээ туурвих боломжтой юм.

Өмнөд арлын олон улсын урлагийн бүтээлийн уралдаан 2018  нь нийт 1сая 500 мянган Тайвань долларын шагналын сантай бөгөөд тус уралдаанд Эцсийн шатны шалгаруулалтаар  1 ялагч тодруулах бөгөөд 2 ба түүнээс олон тооны шилдэг сайн бүтээлийг сонгон, мөнгөн шагнал, өргөмжлөл гардуулна.

Өмнөд арлын олон улсын урлагийн бүтээлийн уралдаан- 2018 уралдаанд оролцогчыг эхний шатны сонгон шалгаруултанд оролцуулна. Уг шалгаруултанд тэнцсэн уран бүтээлчдийн бүтээлийн төслийг хоёр дахь шатны сонгон шалгаруултанд оролцуулах ба тус шалгаруулалтанд тэнцсэн ялагч нь Тайванийн Тай Дүн мужийн урилгаар нэг сарын хугацаатай Тайванийн Тай Дүн мужид зочлон, бүтээлээ туурвих бөгөөд зохион байгуулагч нь Тайваньд ирэх нэг талын онгоцны билетийн зардал, байрны зардлыг хариуцах төдийгүй уран бүтээл туурвихад зориулан 100 мянган Тайвань доллар олгох болно.

Уран бүтээлч та нэмэлт мэдээллийг https://goo.gl/9E5A9D цахим хаягаар зочлон авах мөн хүсэлт гаргах бол taitungartmuseum@gmail.com  зэрэг хаягаар холбогдоно уу.