Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-05-10
  • Хэвлэх

“Asian Art Biennale  Bangladesh- 2018 - д уран бүтээлчдийг урьж байна. 

Бангладеш улс нь уг дүрслэх урлагийн бүтээлийн уралдааныг 1981 оноос хойш тасралтгүй 36 дах жилдээ зохион байгуулж буй бөгөөд XVIII дахь удаагийн“Asian Art Biennale  Bangladesh- 2018 арга хэмжээ нь  09 - р сарын 1-30 ний өдрүүдэд Дако хотноо уран бүтээлийн үзэсгэлэн болон дүрслэх урлагийн хэлэлцүүлэг семинар зэрэг хөтөлбөртэйгөөр  зохион байгуулагдах гэж байна.  

Бангладешийн Шилпакала академиас зохион байгуулж буй тус арга хэмжээнд Ази Номхон далайн олон орны уран бүтээлчид оролцдог ба энэхүү арга хэмжээ нь аль хэдийнээ дүрслэх урлагийн чиглэлээр бүтээл туурвилаа нийтийн хүртээл болгодог уран бүтээлчдийн чуулган болон хувирч бүс нутгийн шинэ санааг эрэлхийлэгч уран бүтээлчдийн төв болсон байна

22 - с дээш насны олон улсын биенналь, дүрслэх урлагийн наадамд оролцсон туршлагатай уран бүтээлчид та бүхнийг “Asian Art Biennale  Bangladesh- 2018 – д оролцохыг урьж байна.

Бүртгүүлэх хүсэлтэй уран бүтээлчид шаардлагатай нэмэлт мэдээллийг www.asianartbiennale.org.bd сайтаас тодруулж 2018.05.31- ны дотор хүсэлтэй илгээнэ үү.