Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-05-07
  • Хэвлэх

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхим болон Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэглэгтэй хамтран “Аялал жуулчлалын салбар дахь зохиогчийн эрхийн асуудал” сэдвээр сургалт семинарыг зохион байгууллаа.

 

 

 

Монгол үндэсний соёлыг хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь соёлын салбарын гол зорилго хэдий ч дэлхий нийтэд сурталчлан таниулах замаар Нүүдлийн соёл, аялал жуулчлалын төв болж олон орны, олон жуулчдыг татах нь нь бид бүгдийн эрхэм зорилго юм.  

Соёлын үйл ажиллагаа, соёлын олон төрөл, соёлын бүтээлч үйлдвэрлэл нь аялал жуулчлалын гол үндэс суурь болж байгаа тул соёлын салбар, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг хууль, эрх зүйн зүй зохистой хүрээнд явуулж салбар хоорондын хамтын ажиллагааг нэгтгэх нь чухал хэмээн үзэж зарим асуудлуудыг хамтран хэлэлцлээ.

Тухайлбал:

  • Зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийн тухай үндсэн ойлголт, мэдлэгийг өгөх
  • Аялал жуулчлалын салбар дахь Зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох
  • Зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийн цаашдын хэрэглээ ба анхаарах зүйлсийг хэлэлцэх

Энэ удаагийн сургалтын онцлог, давуу тал нь соёл, урлагийн олон төрлийг ашиглах явцад зохиогчийн эрхийн ямар хүндрэл бэрхшээл тулгардаг, түүнийг хэрхэн шийдвэрлэж болох вэ, цаашид юун дээр анхаарах ёстой вэ гэдгийг бодит жишээн дээр хэлэлцэж, мэдлэг туршлагаа хуваалцсан явдал юм.  

Тус сургалтанд:

  • “Аялал жуулчлалын салбар дахь зохиогчийн эрхийн зохицуулалт, хэрэгжилтийн өнөөгийн байдал” сэдвээр ОӨУБЕГ-ын Зохиогчийн эрхийн газрын дарга Э.Мягмардорж
  • “Олон улсын зохиогчийн эрх зүйн зохицуулалт” сэдвээр ОТИС-ийн ХЗС-ийн багш Д.Эрдэнэчимэг
  • “Зохиогчийн эрхийг зөрчихгүй байх-зөрчсөн үйлдлүүд”-ийн талаар Хуульч, өмгөөлөгч Э.Болорчулуун
  • “Аялал жуулчлалын салбарт тулгарч буй зохиогчийн эрхийн асуудал” сэдвээр Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгийн хүндэт гишүүн Н.Мөнхтөмөр нар илтгэл хэлэлцүүлсэн.

Сургалтанд төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын 90 гаруй төлөөлөгчид оролцсон. Мөн аялал жуулчлалын байгууллагууд өөрт тулгарч буй асуудлуудаар хэлэлцүүлэг хийгдлээ. Сургалт үр дүнтэй болж, сургалтанд хамрагдагсад цаг үеэ олсон, хэрэгцээтэй сургалт боллоо гэж дүгнэснээс гадна цаашид энэ чиглэлийн сургалт, судалгааны ажлуудыг үе шаттай хийх хэрэгтэй талаар байгууллагууд санал тавьж байсан юм.