Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-05-03
  • Хэвлэх

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас зохион байгуулж байгаа “Мэргэжлийн урлагийн байгууллагын гүйцэтгэлийн удирдлага ба хөгжлийн стратеги”  төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан семинар 5 сарын 3, 4-ний өдрүүдэд болж байна.

5сарын 3

Тус семинарт “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх  бодлого” Г.Эрдэнэбаяр / ҮХГ – ын Салбарын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга/, Төрийн бодлого,  хөтөлбөр, хууль тогтоомжийг  хэрэгжүүлэх стратеги Г.Батхуяг / СУГ – ын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга/, “Соёлын биет бус өв ба театр урлагийн байгууллага” Г.Энхбат / Соёлын өвийн үндэсний төвийн захирал/, Соёл урлагийн салбарын төсөв Ж.Отгонбат / БСШУСЯ-ны СЭЗГ-ын мэргэжилтэн/, Зохиогчийн эрхийн талаарх ойлголт, хэрэгжилт Э.Мягмардорж  / ОӨУБЕГ – ын Зохиогчийн эрхийн газрын дарга/, Театр, урлагийн байгууллагын тоо бүртгэл Ч.Болдмаа / СУГ –ын салбарын статистик мэдээлэл хариуцсан мэргэжилтэн/, Соёл, урлагийн салбар дахь хяналт шинжилгээ үнэлгээний чиг хандлага Ч.Батбаяр / БСШУСЯ–ны ХШҮДАГ–ын мэргэжилтэн/, Урлагийн байгууллага дахь стандартын хэрэгжилт Д.Отгонбаяр / МХЕГ–ын Соёлын хяналтын улсын байцаагч/ зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

  

 

5сарын 4