Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-05-03
  • Хэвлэх

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Үндэсний номын сан зохион байгуулж байгаа Үндэсний бичиг үсгийн баяр-2018”-ын хүрээнд зохион байгуулагдаж байгаа шат дараалсан ажлын нэг болох “Дүрс, дуу, авианд шингэсэн соёлын баримтат өвийн өнөөгийн байдал” эрдэм шинжилгээ-онол, практикийн хурал юм. Энэхүү хурлаар хальс, чулуу, мод зэрэгт шингэсэн соёлын баримтат өвийг авч үзэж байгаагаараа онцлог юм. Хурлаар Үндэсний номын сан, Үндэсний архивын газар, Үндэсний олон нийтийн радио телевиз, музейнүүд, Үнэт цаасны газрын мэргэжилтнүүд болон тэргүүлэх эрдэмтэн судлаачид сан хөмрөгт хадгалагдаж байгаа дүрс, дуу, авианд шингэсэн соёлын баримтат өвийн ангилал, төрөл зүйл, хадгалалт хамгаалалтын орчин нөхцөлийн талаар илтгэлүүд тавьж хэлэлцүүллээ.

 

Илтгэлүүд: - Үндэсний баримтат өвийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан /Үндэсний номын сангийн бүртгэл мэдээллийн санч Х.Түмэнбаяр/ - ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөр /ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын “ Дурсамж хөтөлбөр” хариуцсан мэргэжилтэн М.Халиун/ - “Чулуун түүх”- соёлын өв /Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор проф. Го.Аким/ - Музей, архив дахь гэрэл зургийн хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал /Улаанбаатар хотын музейн захирал, Соёлын гавьят зүтгэлтэн С.Цацралт/ - Монгол маркийн үүсэл, өнөөгийн байдал, сан хөмрөг, хадгалалт хамгаалалт /“Монгол шуудан” ХК-ний Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар/ - Кино, гэрэл зураг, дуу авианы баримтат өвийн хадгалалт хамгаалалтын зарим асуудал /Үндэсний төв архивын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор Ph. Д.Батжаргал/ - Үндэсний номын сангийн баримтат өвийн цахим үйлчилгээ, өнөөгийн байдал /Үндэсний номын сангийн хэлтсийн дарга Д.Энхтунгалаг/ - Соёлын өвийг хадгалан хамгаалахад цахим контентийн үүрэг оролцоо /МҮОНРТ-ийн Түүх, өв уламжлалын албаны сэтгүүлч Ч.Батбаяр/ - Дуу авиа, дүрс бичлэгийн музейн судалгааны ажил (Театрын музейн жишээн дээр) /Олон улсын музейн зөвлөлийн Монголын Үндэсний хорооны тэргүүн Д.Цэдмаа/ Мөн ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Үндэсний музейн мэргэжилтнүүд өнөөдөр олон улсад ашиглаж байгаа хадгалалт хамгаалалтын орчин нөхцлийг бүрдүүлэх стандарт, сэргээн засварлах арга зүй, аргачлалын туршлагыг танилцуулах буюу соёлын баримтат өвийг хадгалж хамгаалах асуудлыг цогц байдлаар авч үзэн олон нийтэд хүргэж байгаагаараа ач холбогдолтой юм.