Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-05-02
  • Хэвлэх

"ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР-2018" арга хэмжээний хүрээнд  Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар Үндэсний номын сан хамтран зохион байгуулж буй “Үндэсний тогтмол хэвлэлийн өгүүллийн нэгдсэн сан” сэдэвт сургалт явагдаж байна.

Улсын хэмжээний тогтмол хэвлэлийн өгүүллийн нэгдсэн санг бүрдүүлэхэд Zotero программыг ашиглах 2 дахь шатны сургалтыг  аймаг, нийслэлийн номын сангийн номзүйчдэд зориулан зохион байгуулж байна.

Энэхүү сургалт нь номын сангууд нэг ижил ажлыг тал талд зэрэг хийж цаг их алдаж байгааг шийдвэрлэх, номын сангийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, лавлагаа мэдээллийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, мэдээллийн сангаа хамтран ашиглах, номын санчдад Zotero программыг таниулах, сургах зорилготой юм.

Сургалтанд Үндэсний номын сангийн ахлах арга зүйч Г.Баяртуяа “Үндэсний тогтмол хэвлэлийн өгүүллийн нэгдсэн сан”-гийн ажлын явц”, арга зүйч Б.Сарандэлгэр “Ном тодорхойлох журам”, ахлах арга зүйч Б.Цогжаргал “Ном зүйн бүртгэл хийхэд баримтлах зарчмууд”, “Zotero программын сургалт, тулгамдаж буй асуудлууд” зэрэг сэдвүүдээр тус тус хичээл зааж, дадлага  ажил хийлээ.
          Энэ ажлын хүрээнд Үндэсний номын сан нь гэрээ байгуулсан байгууллагууддаа 30,000 гаруй бичлэгтэй мэдээллийн баазаа үнэ төлбөргүй ашиглуулж байна.
          Ингэж нэгдсэн цахим мэдээллийн сан бүрдүүлснээрээ ерөнхий болон төрөл бүрийн салбар номзүйн бүртгэлүүд хийх, лавлагаа өгөх, мэдээлэл солилцох зэрэг олон давуу талтайн зэрэгцээ төсөв хөрөнгө, хүн хүчний нөөц, цаг хугацааг хэмнэх ач холбогдолтой юм.

Сургалтад 21 аймгийн номзүйчид болон хотын нийтийн номын сангууд мөн их дээд сургуулийн 50 гаруй номын санчид оролцож байна. Мөн сургалтад оролцогчид “Р.Отгонбаатарын цуглуулгаас” нээлтийн арга хэмжээнд оролцож,  Төрийн түүхийн музейг үзэж сонирхлоо.