Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-05-02
  • Хэвлэх

Соёл урлагийн газраас театр урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн байгууллага, уран бүтээлчид, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй "Театрын урлаг ба хамтын ажиллагаа" өдөрлөг, арга хэмжээг 05- р сарын 04 - ны өдөр Засгийн газрын II-р байр / -нд болно. 

     Тус өдөрлөг, арга хэмжээний үеэр соёл урлагийн мэргэжилтэй, театр урлагийн салбарт ажиллах хүсэл сонирхолтой идэвхтэй ажил хайгч, болон оюутан залууст эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор төвийн болон 21 аймгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудаас дутагдалтай байгаа ажлын байрыг танилцуулах,  ажил хайгч иргэдийг бүртгэх холбогдох байгууллагад зуучлах арга хэмжээ зохион байгуулах юм.  

     Тус арга хэмжээнд төв, орон нутгийн театр урлагийн байгууллагууд, соёл, урлагийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд, мэргэжлийн холбоод, уран бүтээлчид, соёл урлагийн мэргэжилтэй төгсөгчид, идэвхитэй ажил эрэлхийлэгч иргэдийн төлөөлөл оролцох бөгөөд дараах үйл ажиллагаа зохион байгуулагдана.    

  • Улсын санд худалдан авсан хөгжмийн шилдэг бүтээл болон хүүхдэд зориулсан тайз, дэлгэцийн шилдэг бүтээлийн зохиолыг төв, орон нутгийн театр, урлагийн байгууллагуудад ашиглах боломжийг бүрдүүлэх
  • Урлагийн байгууллага болон уран бүтээлчид, зохиолчид шинэ уран бүтээлийн төслөө танилцуулах, хамтран ажиллах баг, уран бүтээлчдээ сонгох боломжийг бүрдүүлэх  
  • Урлагийн байгууллагууд болон мэргэжлийн холбоод  хамтран ажиллах боломжтой төсөл, хөтөлбөрт санамж бичиг байгуулах боломжийг бүрдүүлэх;

Өдөрлөг арга хэмжээг сонирхогч иргэн, аж ахуйн нэгж дэлгэрэнгүй мэдээллийг / www.culture.gov.mn цахим хуудас болон 51/264944, 99054668 дугаарын утсанд хандаж тодруулна уу.

08:30-09:00

Бүртгэл    

09.00 – 09.30      

Нээлтийн арга хэмжээ

10.00  - 10.30    

Төвийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын танилцуулга

10.30 – 11.00      

Хүүхдийн театруудын танилцуулга

11.00 – 11.30     

Дуу бүжгийн чуулгуудын танилцуулга

11.30 – 12.00    

Хөгжимт драмын театруудын танилцуулга

12.00 – 13.00     

Мэргэжлийн холбоодын танилцуулга

14.00 – 17.30

Өдөрлөгийн үргэлжлэл