Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-05-02
  • Хэвлэх

    Соёл урлагийн газар, Улсын Драмын Эрдмийн Театр хамтран төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын дарга, техникийн ажилтнуудад зориулсан сургалтыг Герман улсын мэргэжилтэн Карл-Хайнз Крэмертэй хамтран 05 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Улсын хүүхэлдэйн театрын байранд зохион байгуулж байна.

  

         Герман мэргэжилтэн Карл-Хайнз Крэмер тайзны болон гэрэлтүүлгийн мастер бөгөөд барилга, тавилгын нарийн мужаан хүн юм. Тэрээр олон жилийн турш төрөл бүрийн мэргэжлээр олон улсын театруудад үйлдвэрлэл, техник хариуцсан даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн. Түүнээс гадна төрөл бүрийн наадмуудын техникийн удирдлагаар ажиллаж техникчдийг сургаж боловсруулах ажлыг хийж байсан.  

 

Сургалт арга хэмжээ нь 2 өдрийн хугацаанд дараах агуулгын хүрээнд зохион байгуулагдах юм. 

2018.05.01-ний өдөр

Театрын үүсэл, хөгжил:

  • Эртний театр: Грекийн, Ромын театр, түүхэн хөгжил.
  • Германы театр: хувийн театр, улсын театр, мужийн театр, хотын театр.

Театрын хэлбэр, төрөл: 

  • Хайрцагласан тайз, дугуй тайз, задгай тайз, нүүдлийн тайз, тариачдын театр, хүүхэлдэйн театр

Бүрэлдэхүүн хэсэг:

  • Материалын төрөл: мод, төмөр, даавуу, цаас, хиймэл материал, будаг, гэрэл, проектор, кино.

Орон зайг хязгаарлах зүйлс:

  • Хөшиг, проспект /тайзны арын ханын хөшиг/, өлгөдөг чимэглэл, софит, таазны чимэглэл, дугуй горизонт
  • Фронт /тольны рам/, тайзны чимэглэл, пластик эдлэл, тайзны шал, шат, авансцен

Тоноглол:

  • Тавилга, жижиг хэрэглэл, толь, гэрэлтүүлэг

 Тайз хэрхэн бий болдог вэ?

  • Тайз засал, хувцас, гэрлийн дизайн, маск:
  • Төлөвлөлт, зохиолыг унших, задлах, санаа олох,  эскиз гаргах, ерөнхий төлөвлөгөө, ноорог төсөл, бүтээц төсөл /конструкц/
  • Модель, найруулгын ярилцлага, деталь, урлангийн ярилцлага
  • Ярилцах: тайзны зураачтай, техникийн захиралтай, хийж чадах боломж, зардлын тооцоолол.
  • Төсвийг театрын захирал, гүйцэтгэх удирлагатай батлах

 Гүйцэтгэл:

  • Мужааны ажил, дарханы ажил, жүжиг чимэглийн ажил, будах ажил, цахилгааны ажил, оёдлын ажил, тайзны эдлэлийн засварын ажил

Техникийн тоноглол:

  • Оригналь маск, хувцасны анхны үзлэг, босголт чиглэл бүрийн мэргэжилтэний доор хийгдэнэ
  • Гэрэлтүүлгийн проб
  • Оригналь тайзны засалтай проб
  • Төгсгөлийн проб – ерөнхий проб –хяналтын проб – нээлт

Урлагийн байгууллагын маркетингийг хэрэгжүүлэх боломж туршлага

-УДЭТ-ын “DRAMА 2021” стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлж буй туршлага

-УДЭТ-ын 2015-2018 оны шинэ уран бүтээлийн маркетингийн онцлог

-УДЭТ-ын 2015-2017 оны үзэгчдийн харьцуулалт

-Театр, чуулгуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж

-Соёл урлагийн маркетингийн менежерүүдэд ямар ур чадвар хэрэгжэй вэ?

-УДЭТ-ын “Театр-Үзэгч” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй туршлага

2018.05.02-ны өдөр

Театрын мэргэжилүүд:

  • Гар урлалын мэргэжил: мужаан, дархан, оёдолчин, цахилгаанчин, дууны техникч

 Уран бүтээл, техникийн ажилчид:  

  • Конструкторч, гэрлийн дизайнер, тайзны мастер, гэрлийн мастер, театрын зураач, барималчин, техникийн дарга, үйлдвэрлэлийн дарга, төрөл бүрийн албаны ассистентүүд

Үйл ажиллагааны техникч:

  • Тайз эсвэл гэрлийн мэргэшсэн үйл ажиллагааны мастер
  • Театр ба үйл ажиллагааны техникийн инженер

Улаанбаатар дахь театруудын нөхцөл байдлын талаарх дүгнэлт

  • Сайжруулах боломжууд
  • Ажлын үр ашгийг нэмэгдүүлхийн тулд боловсрол, тоног төхөөрөмжийг сайжруулж болох уу?