Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-04-26
  • Хэвлэх

            Соёл урлагийн газраас театр урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн байгууллага, уран бүтээлчид, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор "Театрын урлаг ба хамтын ажиллагаа" өдөрлөг, арга хэмжээг 05- р сарын 04 -ны өдөр өөрийн байр / Засгийн газрын II-р байр / -нд зохион байгуулах гэж байна. 

         Тус арга хэмжээнд Төв, орон нутгийн театр урлагийн байгууллагууд, Соёл, урлагийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд, Мэргэжлийн холбоод, Уран бүтээлчид, Соёл урлагийн мэргэжилтэй төгсөгчид, идэвхитэй ажил эрэлхийлэгч иргэдийн төлөөлөл оролцох бөгөөд дараах үйл ажиллагаа зохион байгуулагдах юм.   

  • Улсын санд худалдан авсан хөгжмийн шилдэг бүтээл болон хүүхдэд зориулсан тайз, дэлгэцийн шилдэг бүтээлийн зохиолыг төв, орон нутгийн театр, урлагийн байгууллагуудад ашиглах боломжийг бүрдүүлэх;
  • Урлагийн байгууллагуудад дутагдалтай байгаа ажлын байрыг танилцуулах, соёл урлагийн мэргэжилтэй ажил хайгч иргэдийг бүртгэх холбогдох байгууллагад зуучлах арга хэмжээ зохион байгуулах;
  • Урлагийн байгууллага болон уран бүтээлчид, зохиолчид шинэ уран бүтээлийн төслөө танилцуулах, хамтран ажиллах баг, уран бүтээлчдээ сонгох боломжийг бүрдүүлэх  
  • Урлагийн байгууллагууд болон мэргэжлийн холбоод  хамтран ажиллах боломжтой төсөл, хөтөлбөрт санамж бичиг байгуулах боломжийг бүрдүүлэх;

Өдөрлөг арга хэмжээг сонирхогч иргэн, аж ахуйн нэгж дэлгэрэнгүй мэдээллийг / www.culture.gov.mn  цахим хуудас болон 51/264944, 99054668 дугаарын утсанд хандаж тодруулна уу.

08:30-09:00

Бүртгэл    

09.00 – 09.30      

Нээлтийн арга хэмжээ

10.00  - 10.30    

Төвийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын танилцуулга

10.30 – 11.00      

Хүүхдийн театруудын танилцуулга

11.00 – 11.30     

Дуу бүжгийн чуулгуудын танилцуулга

11.30 – 12.00    

Хөгжимт драмын театруудын танилцуулга

12.00 – 13.00     

Мэргэжлийн холбоодын танилцуулга

14.00 – 17.30

Өдөрлөгийн үргэлжлэл