Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-04-26
  • Хэвлэх

НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас жил бүрийн 4-р сарын 26-ны өдрийг “ Оюуны өмчийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Манай улс энэ өдрийг Оюуны өмчийг хамгаалах өдөр болгон тэмдэглэсээр даруй арав гаруй жил өнгөрсөн бөгөөд Монгол Улсын засгийн газрын хэрэг эрхлэх газар, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар, Соёл, урлагийн газар хамтран “Оюуны Өмч, Инноваци - Хөгжлийн үндэс” сэдэвт форумыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. 

  

 
“Оюуны өмч, Инноваци-Хөгжлийн үндэс” форумд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүд, БСШУС - ын сайд Ц.Цогзолмаа болон эрдэмтэн судлаачид, зохион бүтээгч, үйлдвэрлэгчид зэрэг салбар салбарын төлөөлөл оролцлоо. 
Тус форумын үеэр Оюуны өмчийн нийгэм, эдийн засаг, соёлын ач холбогдол, түүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулж буй өнөөгийн байдал, боломж”, “Оюуны өмчийг барьцаа хөрөнгө болгон ашиглах нь”, “Инноваци компанийн засаглалын амжилтын үндэс, Контентын хөгжил, боломж зэрэг сэдвээр УИХ-ын гишүүн Н.Учрал, ОӨУБЕГ-ын Зохиогчийн эрхийн газрын дарга Э.Мягмардорж, Отгонтэнгэр их сургуулийн багш Д.Эрдэнэчимэг, “Монгол Базальт” ХХК-ийн захирал Н.Ариунболд  нар  илтгэл тавилаа.

 

   

Мөн тус форум, арга хэмжээний хүрээнд "Зохиогчийн эрхэд суурилсан соёлын үйлдвэрлэл", "Технологи, инновацийн хөгжил, асуудал арга зам", "Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад брэндийн үүрэг" зэрэг сэдвийн хүрээнд салбар хуралдаанууд зохион байгуулагдаж хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд салбар хуралдаанаас гарсан зөвлөмжүүдийг нэгтгэн зохион байгуулагч талуудад хүлээлгэн өглөө.