Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-04-25
  • Хэвлэх

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан Монголын уран зургийн галерейтай хамтран чөлөөт, залуу уран бүтээлчдийг дэмжих “Чөлөөт орон зай” төслийг хамтран жил 2 дахь жилдээ хэрэгжүүлж байна.  

Төслийн эхний жилд комтемпорари чиглэлээр уран бүтээлээ туурвиж буй 30 гаруй залуу уран бүтээлчдийг хамруулан Хүннү шопинг молл болон Монголын Уран Зургийн галерейтай хамтран үзэсгэлэн зохион байгуулж олон нийтийн хөтөлбөрийн хамтаар үзэгч, гэр бүлийн дунд зохион байгуулсан.

Харин энэ жил дүрслэх урлагийн бүх л чиглэлээр уран бүтээл туурвигч 35 нас хүртэлх чөлөөт уран бүтээлчдийн дунд шагналт үзэсгэлэнг Монголын Уран Зургийн галерейтай хамтран зохион байгуулж байна.

Энэхүү төслийн хүрээнд нийт 40 гаруй залуу уран бүтээлч оролцсоноос шилдэг 20 залуу уран бүтээлчийн бүтээлийг шалгаруулж  үзэсгэлэн зохион байгуулж байна. Үзэсгэлэн 2018 оны 04-р сарын 25-30-ны өдрийг хүртэл Уран зургийн галерейд зохион байгуулагдан олны хүртээл болох юм.

 

Үзэсгэлэнгийн нээлт 04-р сарын 25-ны өдрийн 15:00 цагт болж өндөрлөлөө. Үзэсгэлэнг Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг нээж үг хэлсэн юм. Уг үзэсгэлэнгийн тэргүүн байрт Б. Батжин “Гэрэлт хором” дэд байрт  Э. Билгүүтэй “Утаа” , гутгаар байрт Э. Билигт “Эргэн ирэхүйн хүрд” бүтээлүүд тус тус шалгарсан юм. Шалгарсан уран бүтээлчидэд Монголын Уран Зургийн галерейн Урлахуйн үзэсгэлэнгийн танхимд 7 хоног үзэсгэлэн гаргах эрхийн бичиг, үнэ бүхий зүйлээр шагнан урамшуулав.