Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-04-24
  • Хэвлэх

Соёл урлагийн газраас 2017 оны IV-р улиралд зохион байгуулагдсан Соёл урлагийн урлагийн ажилтны улсын II-р чуулганаас гарсан зөвлөмжийн хүрээнд Төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан “Мэргэжлийн урлагийн байгууллагын гүйцэтгэлийн удирдлага ба хөгжлийн стратеги” сургалт, семинарыг 2018 оны 5 сарын 03-04 ний өдрүүдэд Улаанбаатар зохион байгуулах гэж байна.

     Тус сургалт, семинар нь төрийн бодлого хөтөлбөртэй уялдуулан театр урлагийн   байгууллагын   хөгжлийн   стратегийг   тодорхойлоход   арга   зүйн   дэмжлэг   үзүүлэх,   бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад театр урлагийн байгууллагуудад гарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх гарцыг хамтдаа тодорхойлох зорилготой бөгөөд нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй болон 21 аймгийн мэргэжлийн урлагийн байгууллагын дарга, уран сайхны удирдагч, ерөнхий найруулагч, хүний нөөц, маркетинг, санхүүгийн менежерүүд хамрагдах юм.  

Сургалт, семинар нь дараах сэдэв, агуулгын хүрээнд зохион байгуулагдана.    

  •  Монгол улсын хөгжлийн үзэл баримтлал ба бүсчилсэн хөгжлийн бодлого
  • “Төрөөс театр урлагийн талаар баримталж буй бодлого, зорилт болон   хөтөлбөр, хууль тогтоомжийг  хэрэгжүүлэх стратеги
  • Байгууллагын хөгжлийн стратеги ба урын сангийн бодлого,
  • Тоглолт үзвэр үйлчилгээний чанар, хүртээмж
  • Оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал 
  • Урлагийн байгууллагын хүний нөөц, санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, гүйцэтгэлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт 
  • Урлагийн байгууллага дахь орчины болон үйлчилгээний стандарт, техникийн стандартын өнөөгийн байдал, цаашдын зорилт
  • Соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаанд. хяналт- шинжилгээ хийх, үнэлэх журам ба хэрэгжилт