Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-04-24
  • Хэвлэх

НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас жил бүрийн 4-р сарын 26-ны өдрийг “ Оюуны өмчийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.                                                                                                                                      

Манай улс энэ өдрийг Оюуны өмчийг хамгаалах өдөр болгон тэмдэглэсээр даруй арав гаруй жил өнгөрсөн бөгөөд энэ жилийн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Соёл урлагийн газар зэрэг байгууллагууд хамтран “Оюуны өмч ба Инноваци - Хөгжлийн Үндэс” сэдэвт форумыг төрийн ордонд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.  

             Уг форум нь дараах сэдэв агуулгын хүрээнд зохион байгуулагдана. Үүнд:

  • “Оюуны өмчийн нийгэм, эдийн засаг, соёлын ач холбогдол, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь”
  • “Оюуны өмчийг эдийн засагт оруулж буй өнөөгийн байдал, боломж”,
  • “Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад банкнуудын гүйцэтгэх үүрэг, оролцоо”,
  • “Инноваци компанийн засаглалын амжилтын үндэс”,
  • “Контентийн хөгжил, боломж”  сэдвийн хүрээнд өрнөх юм.                                   

Мөн “Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагаанд оролцогчдын үүрэг”  сэдвийн хүрээнд дараах салбар хуралдаанууд зохион байгуулагдах юм.

    • “Зохиогчийн эрхэд суурилсан соёлын үйлдвэрлэл” салбар хуралдаан  
    • “Технологи, инновацийн хөгжил, асуудал, арга зам”
    • “Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад Брэндийн үүрэг”