Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-04-19
  • Хэвлэх

Олон улсын жазз хөгжмийн өдрийг тохиолдуулан жазз хөгжмийг хөгжүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, “Их талын жазз” төрийн бус байгууллагатай хамтран “Жазз бидний амьдралд” сэдэвт эссе бичлэгийн уралдаан зарлалаа.

Уралдаанд 16-25 насны залуус оролцох бөгөөд эссег англи эсвэл монгол хэлнээ (ариэл 11 фонтоор) 700 үгэнд багтаан бичсэн байна. Эссений нүүр хуудсанд оролцогчийн овог нэр, төрсөн он, эссений гарчиг, холбоо барих утасны дугаарыг тэмдэглэсэн байх ба хуулбарласан бус дан ганц хүний бүтээл байх ёстой.

Эссе бичлэгийн уралдааны нэгдүгээр байрт шалгарсан бүтээлд 200, дэд байр 100 мянган төгрөгийн шагналтай бол гутгаар байранд орсон бүтээлд 50 мянган төгрөгийн шагнал урамшуулал олгох аж.

Эссег 2018 оны 4 дүгээр сарын 25 хүртэл m.khaliun@unesco.mn цахим хаягаар хүлээн авч шалгаруулна. Эхний гурван байр эзэлсэн оролцогчдыг энэ сарын 30-нд болох Жазз хөгжмийн концертод урилгаар оролцуулж, шагнал гардуулна хэмээн “Их талын жазз” төрийн бус байгууллагынхан мэдээллээ.