Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-04-17
  • Хэвлэх

ЗГХА, Соёл, урлагийн газар СЭЗИС- тай хамтран оюутан залуусыг хүмүүнлэг, соёлтой, өв соёлоо дээдлэгч иргэн болгох төлөвшүүлэхэд чиглэсэн “ХӨГЖЛИЙН СЕМИНАР”-ийг зохион байгуулахаар боллоо.

Тус семинар нь “ХӨШИГНИЙ АР ДАХЬ БҮТЭЭЛЧ АЖИЛЛАГАА болон ТҮҮХ, СОЁЛ-той танилцах аяны хүрээнд  урлагийн байгууллагын уран бүтээл төрөх үйл явц болон мэргэжлийн сургуулийн боловсон хүчнийг хэрхэн бэлтгэдэг талаар урлагийн салбарын бүтээлч үйл ажиллагаа, түүх, соёлтай танилцах зорилготой юм.

Энэхүү семинараар  СЭЗИС –ийн оюутнууд 1 сарын дотор “Чойжин ламын сүм музей”, “Улсын драмын эрдмийн театр”, “Монгол Улсын Консерватори” “Монголын Үндэсний музей”-тэй танилцах юм.

Зохион байгуулагчтай холбогдох мэдээлэл:

Соёл, урлагийн боловсрол олгох

аяныг зохион байгуулагч, санаачлагч:

 

СУГ-ын мэргэжилтэн З.Соёлмаа

Утас: 51/264944, soyolmaa@culture.gov.mn

СЭЗИС-ийн багш Ч.Энхболд /Ph.D/  

Утас: 99108064, chboogii@gmail.com