Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-04-11
  • Хэвлэх

Энэ жилийн Каннын кино наадам 2018 оны 5-р сарын 8-19-ний хооронд зохион байгуулагдана.“Каннын кино наадам”-ын зүгээс  залуу уран бүтээлчдэд болон сонирхогчдод зориулан уг наадмын талаар ойлголт өгөхийн тулд 3 өдрийн үнэ төлбөргүйгээр үзэж сонирхох боломжийг олгож байна. Тиймээс залуу уран бүтээлчид, кино сонирхогч та бүхнийг “Каннын кино наадмыг 3 өдөрт” хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

3 өдрийн эрхийн үнэмлэхээр эдгээр боломжууд олгогдож байна:

Каннын кино наадамд албан ёсоор сонгогдсон уралдааны болон уралдааны бус кино, тусгай үзвэр, өвөрмөц сонголтууд, Каннын сонгодогууд хөтөлбөр, кино буланд зочлох болон Кино наадмын өргөөнд орох эрхүүд багтаж байгаа болно.

• Хэнд зориулагдав?
Кино салбарын уран бүтээлчид, кинонд дурлагсад, цуглуулагчид, үнэнч фэнүүд болон сонирхсон хүн бүрд зориулагдсан ба нас нь 18-28 хооронд байх ёстой.

Хаана хэзээ?
Франц улс, Канн хотод 5-р сарын 17, 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Уг хөтөлбөрт хамрагдаж орох эрхийн үнэмлэхээ 16-ний өдөр фестивалийн өргөөнөөс авах боломжтой.

• Хэрхэн оролцох вэ ?

Кино салбарт үнэн сэтгэлээ зориулсан гэдгээ л батлах хэрэгтэй ( өргөдөлийн маягт дээр үндэслэн шийдвэр гарах болно) Доорх линкээр бүртгүүлнэ үү!

http://www.festival-cannes.com/en/participer/accredit#tab=accreditation-for-three-days-in-cannes

 

tsengel@culture.gov.mn –и-мэйл хаяг болон

51/264945 утсаар нэмэлт мэдээллийг тодруулна уу.