Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-04-06
  • Хэвлэх

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Соёлын өвийн үндэсний төв нь өнөөдөр буюу 2018 оны 04 сарын 06-ны өдөр Засгийн газрын II байрны хурлын танхимд “Соёлын өвийн үндэсний төв болон музейн хамтын ажиллагааг төгөлдөржүүлэх нь” уулзалтыг зохион байгууллаа.  

 

Тус уулзалт нь нийслэл, орон нутгийн музейн удирдлага 50 гаруй хүнийг хамарсан үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.

 

Уулзалтанд Соёлын өвийн үндэсний төв болон музейн хамтын ажиллагааг төгөлдөржүүлэх нь /Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат/ , Музейн сан хөмрөгийн бүртгэлийн хэл найруулга, агуулгыг сайжруулах асуудалд /Олон улсын музейн зөвлөлийн үндэсний хорооны гишүүн, Монголын музейн холбооны тэргүүн, Д.Цэдмаа/, Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн бүртгэл.“RCH-Registration of cultural heritage” программд бүртгэсэн байдлаар /СӨҮТ-ийн Соёлын өвийн бүртгэл, судалгааны газрын ахлах мэргэжилтэн Д.Нарантуяа/, Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл, судалгаа /СӨҮТ-ийн Соёлын биет өвийг авран хамгаалах зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Анхсанаа/, Соёлын өвийг хамгаалах хууль, эрх зүйн орчин /Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн/, Соёлын бодлогын хэрэгжилт /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Н.Мөнхзул/, Өв соёлоо залуу үеийнхэнд /“Байгаль болон соёлын өвийг хамгаалах сан” ТББ-ын ерөнхийлөгч Н.Уртнасан/, Соёлын биет бус өвийн бүртгэл, судалгаа /СӨҮТ-ийн Соёлын өвийн бүртгэл, судалгааны газрын Соёлын биет бус өв хариуцсан мэргэжилтэн Ж.Насанжаргал/, Музейн үзмэрийн хадгалалт, хамгаалалтын орчны судалгаа /СӨҮТ-ийн Соёлын өвийн бүртгэл, судалгааны газрын хөдлөх дурсгал хариуцсан мэргэжилтэн Ш.Энхтуяа/, Соёлын биет өвийн сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалттай холбоотой зарим асуудал /СӨҮТ-ийн Соёлын биет өвийг сэргээн засварлах газрын ахлах сэргээн засварлагч, судлаач Д.Нямдорж/, Соёлын өвийн цахим архивын бүрдүүлэлт /СӨҮТ-ийн Мэдээллийн технологи, аюулгүй байдлын газрын компьютер програмын инженер Ж.Даваацэрэн/, Олон улсын соёлын байгууллага, конвенц, холбогдох баримт бичиг /СӨҮТ-ийн Соёлын өвийн бүртгэл судалгааны газрын дарга М.Цэцэнбилэг/ зэрэг сэдвээр хэлэлцүүлэг хийж соёлын өвийг хадгалж хамгаалах, бүртгэн баримтжуулалтыг сайжруулах чиглэлээр харилцан ярилцаж, санал солилцов.