Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-03-23
  • Хэвлэх

Дэлхийн хамгийн нэр хүндтэй хүүхдийн мисс, мистер моделийн тэмцээн  болох “Little miss and mister United world”-ийн Монгол Улс дахь шалгаруулалт 2018 оны 03 сарын 28-ны өдөр, 4 сарын 06-ний өдрүүдэд Хүүхэлдэйн театрын тайзнаа зохион байгуулагдах гэж байна.

Тус тэмцээнд 5-17 насны охид хөвгүүд загвар өмсөгч, мисс, мистер төрөлд хоёр үе шаттайгаар өрсөлдөж, насны ангилал тус бүрт ялагчид тодрон титмийн эзэд болох юм.

Насны ангилал:

Хөвгүүд загвар өмсөгч, ханхүү буюу мистер төрлийн аль нэгийг сонгон

4-6 нас, 7-9 нас, 10-12 нас, 13-15 нас, 16-22 нас /зөвхөн модель/

Охид загвар өмсөгч, гүнж буюу мисс төрлийн аль нэгийг сонгон

4-6 нас, 7-9 нас, 10-12 нас, 13-15 нас, 16-22 нас /168 см-с дээш өндөртэй зөвхөн модель/

Бүгд Найрамдах Турк Улсад зохион байгуулагдах дэлхийн мисс, мистерийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, олон улсын брэндүүдтэй хамтран ажиллах эрхийн эзэн болохыг хүссэн хүүхэд бүрийн өмнө үүд хаалга нээлттэй гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Бүртгэл энэ сарын 25-ны өдрийг дуустал явагдах аж. 

Дэлгэрэнгүй мэдээллийг  88101555, 90992909 утсаар лавлана уу.

Ерөнхий зохион байгуулагч:

“Дэлхийн Монгол гүнж мисс” ТББ

Дэмжигч байгууллага:

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар

Улсын Хүүхэлдэйн театр

“Бодь даатгал” ХХК