Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-02-27
  • Хэвлэх

Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

“Музейн нээлттэй өдрүүд”-ээр Монголын түүх соёл, зан заншил, үндэсний бахархалт үнэт зүйлсийг суртачлан таниулах чиглэлээр тусгай үзэсгэлэн гаргаж, төрөл бүрийн боловсролын ажил зохион байгуулагдах юм. Музейн бодлогын гол зорилтын нэг нь боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх байдаг. Музейд гурван настай балчраас эхлээд наян настай ахмадууд суралцахаар ирдэг. Музей нь нээлттэй, чөлөөтэй үзэж, бусадтай харилцаж, нийтлэг бүлгийн сургалтын хэвшмэл орчноос ялгаатай, бие дааж өөрөө таашаан сонирхох, хөгжих боломж байдаг юм.

“Музейн нээлттэй өдрүүд”-ээр музейг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ МУЗЕЙДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

                                      (2018.03.01-2018.03.07)

Музейн нэр Ажлын өдөр Амралтын өдөр Цагийн хуваарь
1

Чойжин ламын сүм музей

Мягмар-Бямба Ням, Даваа 10.00-17.00
2

Богд хааны ордон музей

Пүрэв-Даваа Мягмар, Лхагва 10.00-17.00
3

Монголын үндэсний музей

Өдөр бүр _ 09.00-18.00
4

Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей

Өдөр бүр _ 10.00-17.00
5

Үлэг гүрвэлийн төв музей

Өдөр бүр _ 10.00-17.00
6

Монголын театрын музей

Даваа-Бямба Ням 09.00-17.00
7 Монголын уран зургийн галерей Өдөр бүр _ 10.00-17.00

 

Тайлбар: Нийт музей сүүлийн үзэгчийг 16:30 цагт хүлээн авч үйлчилдэг болохыг анхаарна уу.