Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-02-23
  • Хэвлэх

Төслийн дэмжигчид:

  • Эрхүү мужийн Засаг захиргаа. 
  • Эрхүү мужийн амбан захирагчийн удирдлага, Эрхүү мужийн Засаг захиргааны Олон нийттэй харилцах болон үндэсний хамтын ажиллагааны газар.
  • Эрхүү мужийн Соёл, Архивын яам.
  • Эрхүү хотын Захиргаа.

Их наадмын зохион байгуулагчид: 

  • Эрхүү мужийн Олон нийтийн хороо.
  • Эрхүү мужийн олон нийтийн байгууллага “Ардын урлагийн мастеруудын “Оникс” холбоо”.
  • Эрхүү мужийн улсын бие даасан соёлын Архитектур-угсаатны “Тальцы” музей. 

2018 оны 08 дугаар сарын 18-ний өдөр Архитектур-угсаатны “Тальцы” музейд зохион явагдах “Эрхүү нутгийн гар урлалын хурим найр-2018” Байкалын олон улсын III их наадамд оролцохыг урьж байна. 

Тус наадам Эрхүү мужийн соёлын амьдралын нэгэн уламжлал, үндэсний соёлуудыг уулзуулах, нэгтгэх өвөрмөц талбар болж байгаа билээ. 2017 онд энэ наадамд Эрхүү хотоос, мужаас, Байкалын газар нутгаас, Омскаас, Узбекистанаас, Японоос 162 уран бүтээлчид, 19 урлангийн газар оролцсон. 

 

Арга хэмжээний зорилго: Уламжлалт урлаг, уран сайхны гар урлалын болон чимэглэх уран бүтээлүүдийн уламжлалыг хадгалах, өвлөх, хөгжүүлэх. Оросын үндэснүүдийг нэгтгэх, бэхжүүлэх. Үндэстэн хоорондын болон олон улсын соёлын харилцаа холбоог хөгжүүлэх. Үндэстэн хоорондын соёлын харилцааны болон уран бүтээлийн туршлага солилцох орчныг бүрдүүлэх.

 

Чимэглэх урлагийн болон ардын гар урлалын төрөл:   

  • Нэхмэл, шаазан, зураг, зүймэл урлал, шилэн дээр зурах урлал;
  • Уран сайхны аргаар сийлбэрдэх, давтах, цутгах, хөөмөлдөх;
  • Модны сийлбэр, үйсийг уран сайхны аргаар боловсруулах, арьс, шир, ноос, металл, чулуу болон бусад байгалын материалыг боловсруулах, түүгээр урлах;
  • Дэрс болон бусад ургамлаар сүлжих, ороох урлал;
  • Оёдол, хатгамал, хүүхэлдэй (өлзий хүү) хийх, өөдсөөр урлах, гоёлын зүүлтүүд хийх, тор нэхэх г.м.;
  • Үнэт эдлэл урлах;   
  • Үндэсний хувцас болон гоёл, чимэглэл; 
  • Декупаж, скраббукинг, квиллинг, батик г.м.

Их наадмын хөтөлбөрт:

  • Чимэглэх урлалын үзэгсгэлэн, уран бүтээлийн худалдаа;
  • Мастеруудын болон урлангуудын үзүүлбэрүүд (мастер-класс);
  • Үндэсний хувцасны загварын үзүүлбэрүүд;
  • Ардын тоглоом, наадгай, тойрон бүжих, наадах;
  • Фото болон видео үзүүлбэрүүд, их наадмын хаалтын хүндэтгэлийн ажиллагаа, оролцогчдод шагнал гардуулах.

Их наадамд оролцох журам, нөхцөл: Урлаачид үзүүлбэртэй ашиглах болон үзэсгэлэнгээ чимэх хувийн материал болон багаж хэрэгсэлтэй байна; шалгаруулах үзэсгэлэнд тавих болон худалдаалах бүтээлүүдээ авчирна. Ардын болон загварын хувцасаар жигдэрч оролцохыг сайшаана.

            Томилолт болон байрны зардлыг явуулж байгаа тал хариуцна.  

Арга хэмжээ болох газар, хугацаа: Архитектур-угсаатны “Тальцы” музей (Иркутская область, Иркутский район, пос. Тальцы 47-й км Байкальского тракта / Эрхүү муж, Эрхүүгийн район, Тальцы байгууламж, Байкалын  зам дагуух 47 дугаар км). Оролцогчид 10:00 цагаас өмнө ирсэн байна, 12:00 цагаас нээлтийн албан ёсны ажиллагаа эхлэнэ.

 

Их наадамд оролцох тухай хүсэлтээ 2018 оны  06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө onix-irk@mail.ru цахим шуудангаар ирүүлнэ. 

Хаяг: 664007, Эрхүү хот, Франк-Каменецкийн 22 дугаар гудамж, оффис 2.

Хариуцах хүн:  Төслийг санаачлагч, Эрхүү мужийн олон нийтийн байгууллага “Ардын урлагийн мастеруудын “Оникс” холбоо”-ны дарга Березина Галина Яковлевна.

Утас: 8914239736, 298-260. +7-395-2-298-260 гадаад харилцааны яамнаас лавлах

Их наадмын дүрмийг танаас хүсэлт хүлээн авсны хариуд илгээнэ.

Хүсэлт илгээх загвар

Орон, муж, хот

 

Төлөөлөгчдийг хариуцах хүний овог, нэр

 

Уран бүтээлчийн овог, нэр

 

Мэргэжил

 

Төлөөлөгчдийг хариуцах хүнтэй холбогдох утас, хаяг (e-mail)