“Морин хуур-2017” наадмын шилдгүүд тодорлоо


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-02-13
  • Хэвлэх

“Морин хуур-2017” оны шилдэг дуу шалгаруулах наадмын гала тоглолт СТӨ-нд боллоо. Үндэсний хөг эгшиг, өв соёлоо дээдлэх, Монгол дууны урын санг баяжуулах, төрөл хэлбэр, агуулгыг өргөжүүлэх содон бүтээлээр баяжуулах зорилготой “Морин хуур” наадмыг энэ жил агуулга цар хүрээг нь өргөжүүлэн мэргэжлийн дуу, нийтийн дуу, эстрадын дуу гэсэн гурван номинациар шилдгүүдийг шалгаруулсан юм.

Наадмын эхний шатанд 100 гаруй дуу ирснээс хоёрдугаар шатанд 33 дуу шалгарч үлдсэн бөгөөд эдгээр дууг мэргэжлийн шүүгчид шүүн тунгааж, гала тоглолтод 15 бүтээл дуулагдлаа. 31 дэх жилдээ эгшиглэж буй “Морин хуур” наадмын 

Эстрадын дууны төрөлд:

Тусгай байрт хөгжмийн зохиолч Төрбатын аялгуу, Gee буюу дуучин Мөнх-Эрдэнийн шүлэг, ДБЭТ-ын дуучин Туяагийн дуулсан “Чи өөрөө”, хөгжмийн зохиолч Б.Бат-Эрдэнийн аялгуу, яруу найрагч Х.Соёмбын шүлэг, дуучин С.Бичүүгийн дуулсан “Зоргол нүдэн” дуунууд шалгарсан бол гуравдугаар байрт урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Энхбаярын аялгуу, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Ган-Очирын шүлэг, соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөнгийн дуулсан “Аавдаа би хайртай” дуу, дэд байрт хөгжмийн зохиолч Ононгийн аялгуу, яруу найрагч Бүрэнжаргалын шүлэг, Зууны манлай эстрадын дуучин, гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн дуулсан “Амьдрал” киноны дуу, тэргүүн байрт урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын аялгуу, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн шүлэг, гавьяат жүжигчин Т.Ариунаагийн дуулсан “Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай” дуу шалгарчээ.

Нийтийн дууны төрөлд:

Тусгай байрт хөгжмийн зохиолч Төгсбаярын аялгуу, дуучин Содовын дуулсан “Заяагаа холбосон эх орон”, хөгжмийн зохиолч Хүрэлбаатарын аялгуу, Галсандондовын шүлэг “Аав тандаа” дуунууд шалгарч, гуравдугаар байрт урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Найданжавын аялгуу, соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатарын шүлэг, соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Чулуунчимэгийн дуулсан “Чамд чам шиг дурлахсан”, дэд байрт урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөрийн аялгуу, Ц.Балхаажавын шүлэг “Хүн та” дуу тус тус шалгарч, ардын жүжигчин А.Энхтайваны аялгуу, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Сонинбаярын шүлэг, соёлын тэргүүний ажилтан Д.Нямдаваагийн дуулсан “Дангина” дуу тэргүүн байр эзэллээ.

Мэргэжлийн дууны төрөлд:

Тусгай байрыг ардын жүжигчин А.Энхтайваны аялгуу, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн шүлэг, дуучин Б.Гомбо-Очир, Г.Шижирболд, Б.Батжаргал нарын дуулсан “Бор толгодын хавар”, хөгжмийн зохиолч Д.Батсүхийн аялгуу, яруу найрагч У.Баярсайханы шүлэг, дуучин Ө.Уянга, Отгонбат нарын дуулсан “Нар зөв Монгол” дуу шалгарсан байна. Уг төрөлд гуравдугаар байрыг урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Пүрэвхүүгийн аялгуу, дуучин Б.Гомбо-Очирын дуулсан “Хар зүрхний Хөх нуур” дуу, дэд байрт хөгжмийн зохиолч Д.Түвшинсайханы аялгуу, яруу найрагч Х.Соёмбын шүлэг, дуучин Монголхүүгийн дуулсан “Энд л би” дуу шалгарч, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн аялгуу яруу найрагч Өлзийдэлгэрийн шүлэг, гавьяат жүжигчин Ө.Уянгын дуулсан “Эх орон ээж минь” дуу тэргүүн байр эзэлжээ.

Хөгжмийн зохиолч Б.Хүрэлбаатарын аялгуу, яруу найрагч Амгаланбаатарын шүлэг “Баатар хайрхан” дуу “Морин хуур-2017” наадмын шилдгийн шилдэг гран при шагналыг эзэндээ авчирсан байна.