Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-01-30
  • Хэвлэх

2018 оны 01-р сарын 25-ны өдөр Бээжин хотноо Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хурал болж өндөрлөлөө. Тус хурлыг Монгол улсын гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн,  БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу нар даргалж,  Монгол талаас Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам,Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын үндэсний олон нийтийн телевиз, Монголын Залуучуудын Холбоо, Монцамэ агентлаг, Хятадын талаас БНХАУ-ын Гадаад хэргийн яам, Боловсролын яам, Соёлын яам, Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хороо, Хэвлэл мэдээлэл, радио, кино, телевизийн Ерөнхий газар, Биеийн тамирын Ерөнхий газар, Аялал жуулчлалын газар, Төрийн зөвлөлийн харьяа Хэвлэл мэдээллийн алба, Хятадын Ардын гадаад орнуудтай найрамдлаар харилцах нийгэмлэг, Бүх Хятадын Залуучуудын нэгдсэн холбоо, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар зэрэг байгууллагын нийт 40 гаруй төлөөлөгчид оролцов.

Талууд боловсрол, соёл, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, кино, телевиз, биеийн тамир, спорт, аялал жуулчлал, найрсаг солилцоо, хүүхэд залуучууд, орон нутгийн солилцоо зэрэг хүмүүнлэгийн 9 салбарын хамтын ажиллагааны асуудлаар өргөн хүрээнд санал солилцож, нийт 44 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тохиролцсон юм. 

Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хурал нь 2017 оны 5 дугаар сард байгуулсан “Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөл байгуулах тухай, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын  Засгийн газар, хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн дагуу хэрэгжиж буй арга хэмжээ бөгөөд Зөвлөлийн хоёр дахь удаагийн хурал 2019 онд Улаанбаатар хотод болно.