2018-01-25
  • Хэвлэх

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр сар шинийн баярын өмнөхөн зохион явуулдаг “Оны шилдэг дуунууд”, “Шилдгийн шилдэг хөгжмийн зохиолч” шалгаруулах “Морин хуур-2017” наадам энэ жил 31 дэх удаагаа болох гэж байна.

Уралдаант наадмын зорилго нь үндэсний хөг эгшиглэгээ, өв соёлоо дээдлэх, Монгол дууны урын санг баяжуулах, дууны төрөл хэлбэр, агуулгыг өргөжүүлэх, сайн бүтээл олшруулахын тулд мэргэжлийн талаас үнэлгээ, зөвлөгөө өгөх, оны Шилдэг болон Шилдгийн шилдэг дууны “Хөгжмийн зохиолч”-ийг тодруулахад оршино.

Уралдааныг:

• Нийтийн дуу

• Эстрадын дуу

• Мэргэжлийн дуу гэсэн гурван төрлөөр шалгаруулна.

  • Төрөл тус бүрт “ТЭРГҮҮН” болон 2, 3-р байр, тусгай шагнал олгоно. Төрөл тус бүрт ”ТЭРГҮҮН” байранд шалгарсан хөгжмийн зохиолчдоос бусад 2 төрөлдөө ямар оноо авснаас шалтгаалан “Морин хуур-2017” наадмын Гранпри шагналтныг тодруулна.
  • 1.Уралдааны I шатны шалгаруулалт 2018 оны нэгдүгээр сарын 27, 28-ны   өдөр
    2.Уралдааны II шатны шалгаруулалт 2018 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 3.Төгсгөлийн III шат буюу Гала концертод II  шатны шалгаруулалтад тунаж үлдсэн шилдэг 15 дуу дуулагдаж, “Морин хуур 2017” наадмын шагналтнууд болон дууны төрөл бүрийн Тэргүүн шагналтнуудаас “Оны шилдгийн шилдэг Гранпри шагналтан хөгжмийн зохиолч” тодруулна.
  • “Морин хуур 2017” Гала концерт 2018 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 17.00 цагаас Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд болно.