Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-01-25
  • Хэвлэх

А.Хачатуряны "Спартак" балетын анхны тоглолт 1958 онд болсон бөгөөд 20-р зууны шилдэг балетын нэг гэж үздэг.

Уг балет нь 2000 жилийн тэртээх эртний Ромын соёл, мэсчин боолуудын хэрцгий тулаанаар баяр цэнгэл хийгч дарангуйлагчдын амьдралын хэв маяг, зоригт эрийн манлайлан удирдсан боолуудын бослого, түүнийг нухчин дарсан бодит бөгөөд эмгэнэлт үнэнийг бүжгэн жүжгийн эрэлхэг хөдөлгөөн, сүрлэг хөгжмөөр илэрхийлсэн гайхалтай бүтээл юм.

"Спартак" балет нь балетын жүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар, нэн ялангуяа "драматизм"-ыг нарийнаар шаарддаг, драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ бусдаас ялгардаг байна. Хөгжмийн хэлээр амьдралын баяр баясгалан, хайр дурлал, дайн тэмцэл, хагацлыг хүчтэй, хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлдэг хөгжмийн гайхамшигт бүтээл гэж дэлхий дахинаа өндрөөр үнэлэгддэг.

Спартак балет нь УДБЭТеатрт анх 1984 оны 5 сарын 5-ны өдөр тогложээ. Анх монголын тайзнаа АЖ, ХБ Б.Жамъяндагва хөрвүүлэн дэглэж, удирдаачаар Ж.Чулуун ажиллаж, тайз чимэглэлийг АЗ Ч.Гунгаасүх хийсэн. Үүний дараа 2012 онд сэргээн тоглоход МУГЖ Х.Гэрэлчимэг дэглэн найруулж, удирдаачаар МУГЗ Н.Туулайхүү тайз чимэглэлийг УДБЭТ-ын ерөнхий зураач УГЗ Г.Ганбаатар хийсэн. Тус тоглолт нь 2012 онд сэргээгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл УДБЭТ-ын байнгийн уран бүтээл болон тоглогдсоор байна.

Тус балетын гол дүр

• Спартакд-СТА, А.Өлзий-орших, СТА М.ОД,

• Фригрияд-МУГЖ Г.Цолмон, СТА О.Анужин,

• Крассд-СТА Э.Эрдэнэжаргал

• Эгинад- СТА Б.Баасансүрэн, СТА Б.Саруул нар тоглоно.

Эрхэм үзэгч та бүхэн ирэх амралтын өдрүүдэд эрэлхэг баатар Спартакийн гайхалтай түүхийг балетын уран хөдөлгөөн, хөгжмийн гайхамшигт хэлээр хэрхэн илэрхийлэгдэхийг үзэхийг хүсвэл УДБЭТ-т зочлоорой.