Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-01-25
  • Хэвлэх

2018 оны 1 дүгээр сарын 26 буюу билгийн тооллын өвлийн адаг сарын шинийн 9-ний Балжинням, Дашням давхацсан өлзий ерөөлтэй энэ өдөр Богд хааны ордон музейн ХААН ТУУЛЬСИЙН ӨРГӨӨ-нд “Эзэн улаан Бодон” туулийг бүрэн эхээр нь хайлна.

Туульч Балдандорж энэхүү туулийг алдарт туульч төрийн шагналт Б.Авирмэд ааваасаа бага балчир насандаа үлгэрчлэн хэлүүлж хоногшуулан авсан бөгөөд хожмоо заалган тэднийг даган хайлж сурчээ. Энэхүү тууль нь бидний өмнө нь шимтэн сонордож байсан их хөлгөн туулиудтай харьцуулбал хэмжээний хувьд бага, бэсрэг туулийн ангилалдаа орох боловч, чухамхүү энэ л туулиар домог болсон алдарт туульчид тууль хайлах зам юугаа эхэлж, баатарлаг туулийн ер бусын ертөнцтэй холбогдсон байдаг учир ихэд бэлэгшээн хайрлан дээдэлдэг ажээ. Түүнчлэн энэ туулийг хүүхэд нялхаст ээлтэй гэж эрт үеэс сүсэглэн хайлж ирсэн уламжлалтай юм.

“Эзэн улаан Бодон” туулийн хөтөлбөр

2018.01.26-ны өдрийн 14.10 цагт эхэлнэ.

1. ӨРГӨЛ, АРИУЛГА 14:10 (13 Алтай 24 их л уужим буурал Хангайн эзэн лус савдагуудад цагаан сүүний өргөл өргөж, тууль сонсохоор ирсэн бүх хүмүүс бие бодьгалаа ариулна.)

2. НЭЭЛТ 14:15

3. ТОВШУУР ЗАЛАХ ЁСЛОЛ 14:20

4. “АЛТАЙН МАГТААЛ” 14:25 Алтайн магтаал бол бие даасан бэсрэг тууль гэдэг бөгөөд сав шим ертөнцийг магтан аргадаж буй хэрэг юм. Алтай, Хангайн эздийг магтан дуудаж эрт балрын тэнгэр язгуурт хаад дээдэс, богд баатруудын энэ ертөнцөд үйлдсэн үйл, явсан явдал мөрийг нь тоочин хэлж, хайлж буйн учир ивээл энэрэлийг гуйж хүлцэл өчиж буй утга ерөөлтэй юм.

5. Идээ цай, цацал 15:00

6. Завсарлага

7. Цуурын аялгуу 15:10

8. “Эзэн улаан Бодон” 15:15

9. Завсарлага 15:45

10. Морин хуур, цуурын хоршил 15:50

11. “Эзэн улаан Бодон” 15:55

12. завсарлага 16:30

13. Морин хуурын татлага 16:35

14. “Эзэн улаан Бодон” 16:40

15. Их завсарлага 17:20

16. “Эзэн улаан Бодон” 17:40

17. Завсарлага /Морин хуурын аялгуу / 18:15

18. “Эзэн улаан Бодон” 18:25

19. Завсарлага /Морин хуур, цуурын хоршил / 19:00

20. “Эзэн улаан Бодон” 19:10

21. Хаалтын үйл ажиллагаа 20:50