Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-01-10
  • Хэвлэх

УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны гишүүд Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, тус салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, санал, дүгнэлт боловсруулах ажлын хүрээнд өнөөдөр соёл, урлагийн салбарын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

 

Уулзалтад УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, тус байнгын хорооны гишүүн Г.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон соёл, урлагийн салбарын 230 гаруй төлөөлөл оролцож холбогдох асуудлаар мэдээлэл солилцлоо. 

 

 

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг болон байнгын хорооны гишүүд “Соёл урлагийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, улс үндэсний хөгжилд соёл урлагийн эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр, үр ашгийг дээшлүүлэх, соёлын үнэт зүйлс, өв уламжлалаа дээдлэн хадгалж хамгаалах, сурталчлан таниулахад чиглэсэн бодлого гаргаж, зөв зохицуулалт хийх талаар Та бүхний санаа, бодлыг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна. Киноны тухай хууль, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Музейн тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулах ажлын хэсэг ажиллаж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэгдэж байна. Та бүхний гаргасан санал, санаачилгыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос дэмжин хамтран ажиллаж, соёл, урлагийн салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгоход анхаарах болно” гэв.