Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-12-22
  • Хэвлэх

Монголын Хөгжмийн зохиолчдын Холбооны түүхт 60 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр “ЗУУН ДАМНАСАН МОНГОЛ ХӨГЖИМ” Эрдэм шинжилгээний бага хурлаар эхэллээ.

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын байранд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан тус эрдэм шинжилгээний хурлыг нээж Хөгжмийн Зохиолчдын Холбооны Ерөнхийлөгч Б.Бямбабаяр үг хэлж , хурлыг СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн захирал, дэд профессор Г.Ганцэцэг удирдан явууллаа.

 

“Даяаршил дахь монгол хөгжим” УГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, “Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийн чиг хандлага” Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч, Доктор (Ph.D), дэд профессор С.Соронзонболд, “Д.Лувсаншаравын гар бичмэлд сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлийн үүднээс шинжилгээ хийх нь” СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийн тэнхимийн эрхлэгч н.Мөнхбаяр нар тус тус илтгэл тавьж, “Хөгжмийн тайлбар тольд хамрагдах бүтээл, уран бүтээлчдийн тухай” мэдээллийг СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Оюунбадрах, “Монголын радио,телевизийн алтан фондонд хадаглагдаж буй бүтээлийн хадгалалт, хамгаалалт” сэдвээр МУСГЗ, хөгжим судлаач Ч.Буянхишиг, “Улсын санд худалдан авсан хөгжмийн бүтээлийн танилцуулга”, “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ыг шинэчлэх журмын төслийг ЗГХА Соёл, урлагийн газрын мэргэжилтэн З.Соёлмаа нар тус тус танилцууллаа.

 

 

Мөн ойн хүрээнд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баярын хурал, баримтат кино, хүндэтгэлийн концертыг Соёлын төв өргөөнөө зохион байгуулахаар төлөвлөсөн байна.