Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-12-13
  • Хэвлэх

ЗГХА, Соёл, урлагийн газраас зохиогчийн эрхийн талаарх мэдлэгийг ахиулах, хөгжим, дууны үйлдвэрлэлийг зохиогчийн эрхээр баталгаажуулан үндэсний болон олон улсын зах зээлд сурталчлах, хамгаалуулах идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор хөгжмийн зохиолч, дуу, бичлэг бүтээгч, хөгжимчин, судлаач, мэргэжлийн урлагийн байгууллага, дуу бичлэг үйлдвэрлэгчийн төлөөллийг хамруулсан “ХӨГЖМИЙН БҮТЭЭЛИЙН ЭРХИЙН ХАМГААЛАЛ” 1 өдрийн сургалт, семинарыг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр МУИС-ын Номын сангийн хурлын танхимд зохион байгууллаа.

  

 

Тус сургалт семинарт хөгжмийн зохиолч, дуу, бичлэг бүтээгч, хөгжимчин, судлаач, хамтын удирдлагын байгууллага, хамаарах эрхийн байгууллага, мэргэжлийн урлагийн байгууллага, төрийн захиргааны байгууллага, дуу үйлдвэрлэгчийн төлөөлөл бүхий 60 гаруй хүн хамрагдаж зохиогчийн эрхтэй холбогдох эрх зүйн орчин, онолын болон практик туршлага, хэрэгжилт, хөгжлийн чиг хандлага, дотоод гадаад зах зээлд борлуулах боломж цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар холбогдох байгууллага, мэргэжилтнүүдээс илтгэл тавьж хэлэлцлээ.

 

Сургалт, семинарын нээж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат үг хэлж, семинарын чиглүүлэгч хөтлөгчөөр хуульч, өмгөөлөгч Э.Болорчулуун, ЗГХА Соёл, урлагийн газрын мэргэжилтэн З.Соёлмаа нар үндсэн 7 илтгэлийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Үүнд:

1. “Зохиогчийн эдийн бус баялгийн эрх”

Илтгэгч: Э.Болорчулуун хуульч, өмгөөлөгч

2. “Хөгжмийн бүтээлийн зохиогчийн эрхийг хамгаалахад хамтын удирдлагын байгууллагын гүйцэтгэх үүрэг, дэмжлэг”

Илтгэгч: М.Дуламсүрэн Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн Ерөнхий менежер

3. “Бүтээл ашиглах онцгой эрх”

Илтгэгч: Д.Нэргүй хуульч, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

4. "Зохиогчийн эрхийн зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлага"

Илтгэгч: Д.Эрдэнэчимэг Отгонтэнгэр их сургуулийн багш, хуульч

5. “Зохиогчийн эрхийн талаарх эрх зүйн орчин”

Илтгэгч: Тэмүүлэн ОӨУБЕГ-ын ахлах мэргэжилтэн

6. Хөгжмийн үйлдвэрлэл, орлогын эх үүсвэр болгох туршлага

Илтгэгч: Ц.Нацагдорж “Хай-Фай Мeдиа Групп” ХХК-ны захирал, МОСКАП –ын УЗ-ийн гишүүн

7.“Дуу бүтээгчдийн орлогын урсгал”

Илтгэгч: “Монгол Контент ХХК” Н.Бат-Эрдэнэ

 

 

 

Семинарын хэлэлцүүлэгээр гарсан дүгнэлт, “ Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуул”-ийн шинэчилсэн найруулгад оруулах санал, хөгжмийн салбарт зохиогчийн эрхийг хамгаалах, цаашид энэ талаарх сургалт, форумыг жил бүр зохион байгуулах, гадаадад хөгжмийн бүтээлийг сурталчлах замаар зохиогчийн хүртэх үр шимийг нэмэгдүүлэх зэрэг олон саналыг тус тусын байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх, төрийн байгууллагад холбогдох саналыг хүргүүлэхээр тогтсон.

 

 

Мэдээллийг бэлтгэсэн СУГ-ын мэргэжилтэн З.Соёлмаа