Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-12-08
  • Хэвлэх

ЗГХА, Соёл, урлагийн газраас 2017 оны 12-р сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 44 дүгээр ЕБС-ийн 10-12 дугаар ангийн 200 гаруй сурагчдын дунд “Соёл урлагийн манлайлал” төслийг хэрэгжүүллээ.

 

Төсөл гурван үндсэн үе шаттай явагдсан юм. Эхний үе шатанд хүүхдүүдийн сэтгэлзүйн түвшин, зан чанарын онцлог, үзэл бодол, орчны тухай санаа бодлыг нээх зорилготойгоор “Аз жаргалын боловсрол” ТББ сэтгэл зүйч багш Д.Өлзийсайхан, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн сургагч багш Д.Оюунтуяа нар сурагчидтай ярилцаж, багаар ажиллуулж тэдний санаа бодлыг сонслоо.

 

 

Хоёрдугаар үе шатанд “Ярих ур чадварын академи”-ийн багш, үндэсний лектр Г.Мөнгөн, сэтгэл судлаач,илтгэгч Г.Ганчулуун нар:

-Манлайлал гэж юу болох?,

-Мэргэжилээ хэрхэн сонгох?,

-Ярих ур чадвараа сайжруулах,

-Улс орнуудын соёлоор ялгарах байдал болон соёл, уламжлалаа хэрхэн хадгалж дэлхийд таниулах талаар лекцийг тавьж харилцан ярилцсан юм.

 

 

Гуравдагаар үе шатанд сурагчид өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх “Ханын туурган зураг” бүхий буланг хамтдаа бий болгож бүтээхэд оролцлоо.

 

Дэлхийн улс орнууд өөрсдийн соёлоор дамжуулан бусдаас ялгарах үнэ цэнээ тогтоож байгаа өнөө үед Монголын ирээдүй болсон өсвөр үеийн хүүхэд залуучууд өөрийн орны соёл уламжлалын онцлогийг хэрхэн хадгалж, хамгаалж, цаашид түгээн дэлгэрүүлэхийг мөн дүрслэх урлагийн нэг төрөл зүйл болох "ханын туурган зургаар" дамжуулж өөрсдийн үзэл бодол, төлөвшил, дотоод мэдрэмжээ хэрхэн илэрхийлж болох тухай илтгэл сонсож, багш нартай дасгал ажил хамтран гүйцэтгэлээ.