Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-12-08
  • Хэвлэх

Засгийн газрын 2015 оны 509 дүгээр тогтоолоор баталсан “Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийн 3.1.5.-д тусгасан зорилтод соёл, урлагийн салбарт оюуны өмч, зохиогчийн эрхийн талаарх сургалт, сурталчилгааг дэмжих, үндэсний болон олон улсын зах зээлд зохиогчийн эрхийг хамгаалуулах, борлуулахад хамтран ажиллахаар заасан.

ЗГХА, Соёл, урлагийн газраас зохиогчийн эрхийн талаарх мэдлэгийг ахиулах, хөгжим, дууны үйлдвэрлэлийг зохиогчийн эрхээр баталгаажуулан үндэсний болон олон улсын зах зээлд сурталчлах, хамгаалуулах идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор хөгжмийн зохиолч, дуу бүтээгч, хөгжимчин, судлаач, мэргэжлийн урлагийн байгууллага, дуу үйлдвэрлэгчийн төлөөллийг хамруулсан “ХӨГЖМИЙН БҮТЭЭЛИЙН ЭРХИЙН ХАМГААЛАЛ” 1 өдрийн сургалт, семинарыг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр МУИС-ын Номын санд зохион байгуулах гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 510264944, 99054668 утсаар холбогдон авна уу.