Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-12-05
  • Хэвлэх

Австри улс 2018 оны хоёрдугаар хагаст Европын Холбоог даргалахтай холбогдуулан, Австрийн Ерөнхийлөгч асан Х.Фишерийн ивээл дор Австрийн “Залуу уран бүтээлчдийн музей” болон Европын бусад оронд “Энх тайван 2018” залуу уран бүтээлчдийн олон улсын уран зургийн үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна. 2018 оны 9 сарын 6-ны өдрөөс эхлэн зохиогдох “Энх тайван 2018” үзэсгэлэн нь олон нийтийн анхаарлыг энх тайван, ардчиллын үнэт зүйлсэд хандуулах, ойлгуулан сурталчлах зорилготой бөгөөд үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.moya-museum.org вэб хуудсаар авна уу.