Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-12-04
  • Хэвлэх

Соёл урлагийн ажилтны улсын II-р чуулганы хүрээнд “Дэлгэцийн орчин дахь Монгол контент” сэдэвт салбар хуралдаан БСШУСЯ 401 тоот хурлын зааланд  11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулагдлаа. Хурлыг МУСГЗ сэтгүүлч Гомбын Золжаргал удирдан явуулж, хурлын нарийн бичгээр ЗГХА Соёл урлагийн газрын Дэлгэц медиа урлагийн бодлогын хэргэжилт хариуцсан мэргэжилтэн Х.Одмаа ажиллаж, хуралд 21 аймгийн ЗДТГ - ын нийгмийн бодлогын хэлтсийн соёлын мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд, соёлын төвийн эрхлэгчид, Төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо. Хурал үндсэн дөрвөн илтгэлтэй явагдаж асуулт хариулт хэлэлцүүлэг өрнөж байлаа.

 

Хурлыг ЗГХА Соёл урлагийн газрын хэлтсийн дарга Г.Батхуяг нээж хуралдааны зорилго ач холбогдлын талаар танилцуулж эхний илтгэл болох сэтгүүлч, продюсер Ц.Оюундарийн “Монгол уран бүтээл-Үндэсний дархлаа” сэдэвтэй илтгэлээр үргэлжиллээ.

Нэгэн үе тасраад байсан анимэйшн контенийн тухай “Мора” 3D анимэйшн бүтээгч, Амжилт.комын үүсгэн байгуулагч Ж.Шижир Монголд энэ салбар хөгжих боломжтой эсэх талаар өөрийн туршлага дээр тулгуурлан илтгэл тавьж ярилцлаа.

Тус салбарт нарийн мэргэжлийн уран бүтээлчид хэрхэн бэлтгэгдэж байгаа тухай “Дэлгэцийн орчинд контент үйлдвэрлэх хүний нөөцийн асуудал” сэдэвт илтгэлийг СУИС-ийн Радио телевизийн сургуулийн захирал Д.Одсүрэн,  “Кино орчин ба цаг үе”  сэдвээр Тэнгис кино театрын маркетингийн албаны дарга Д.Цэнгэл нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн энэхүү хуралдааны чухал асуудлын нэг болох “Монгол уран бүтээлийг нэмэгдүүлэхэд хууль эрх зүйн орчин сайжруулах тухай” Глоб интернэшнл ТББ тэргүүн, сэтгүүлч Х.Наранжаргал илтгэл тавьж судалгаагаа танилцууллаа.

 

Салбар хуралдаанд төлөөлөгчид дараах асуудлуудыг ярилцаж чуулганы нэгдсэн зөвлөмжид оруулахаар тогтлоо. 

1. Улсын төсвийн жилээс 0.5-аас доошгүй хувийг Соёл урлагийн салбарт зарцуулах шаарлагатай байна.

2. Хэвлэл мэдээлэл киноны салбарын хууль эрх зүйн орчины тухай нарийвчилсан харицуулсан судалгаа хийх -

3. Олон улсын эрх зүйн орчны харьцуулсан судалгаа хийх

4. Дэлгэцийн уран бүтээлийн зах зээлийн судалгаа хийх

5.  Энэ чиглэлд Мэргэшсэн хуульчид бэлтгэх -Уран бүтээлчдэд эрх зүйн сургалт явуулах

6. Дэлгэцийн орчинд хүүхдэд зориулсан Монгол уран бүтээлийг нэмэгдүүлэх Үндэсний өв соёлоо харуулсан нэвтрүүлэг контент цахим орчинд бий болгох

7. Соёл урлагийн салбарт нарийн мэргэжлийн хүний нөөцийг мэргэшүүлж чадвахийг дээшлүүлэх шаардлагатай байна.

8. Дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх ISO стандартыг хангах

9. Засгийн газраас хэрэгжүүлж буй "Монгол уран бүтээл" хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл ажиллагааг сайжруулах, Хөтөлбөрийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх.