Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-12-03
  • Хэвлэх

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоол, Засгийн газрын 2007 оны 280 дугаар тогтоолын дагуу дараах дараах уран бүтээлчдэд Батламж, шагналыг гардуулаад байна.

 

1.Хүүхдэд зориулсан уран бүтээлийн уралдаан-2017

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Хүүхдэд зориулсан уран бүтээлийн XI удаагийн уралдааныг драмын жүжиг, дуулалт жүжиг, бүрэн хэмжээний уран сайхны кино, олон ангит уран сайхны кино гэсэн 4 төрлөөр зохиолын уралдаан зарласан.

Уралдаанд Монгол улсын 8 аймаг, нийслэлийн харьяаны 13-70 насны уран бүтээлчидийн 56 бүтээл ирсэнээс:

• Драмын жүжгийн төрөлд 23

• Дуулалт жүжгийн төрөлд 16

• Уран сайхны киноны төрөлд 20

• Олон ангит уран сайхны киноны төрөлд 4 зохиол ирсэн.

БСШУСЯ-ны сайдын А/140 дүгээр тушаалаар томилогдсон мэргэжлийн зөвлөлийн гишүүд батлагдсан удирдамж, бүтээлд тавигдах шаардлага зэргийг үндэслэн дараах бүтээлүүдийг шалгарууллаа. Үүнд:

• Драмын жүжгийн төрөлд

o 1-р байр Н.Мандалын “Нууцын эрэлд”

o 2-р байр Г.Мишээлийн “Торнхилийн ой”

• Дуулалт жүжгийн төрөлд

o 1-р байр О.Сундуйгийн “Хонхот гөлчгийн адал явдал”

o 2-р байр Д.Цэнгэнжавын “Би хэн бэ?”

• Уран сайхны киноны төрөлд

o 1-р байр Т.Номин-Эрдэний “Кибер сүлжээ”

o 2-р байр Ч.Наранцэцэгийн “Сүүн хэлхээ”

• Олон ангит уран сайхны киноны төрөлд

o 1-р байр Б.Анармаагийн “Виртуал хүү UP”

o 2-р байр П.Наранбаатарын “Мөрөөдлийн төгөл”

 

2. Улсын санд худалдан авсан Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээл-2017

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам” –ын дагуу 2017 оны хөгжмийн том хэлбэрийн, шилдэг бүтээлийг шалгарууллаа.

2017 онд Улсын санд худалдан авах хөгжмийн том хэлбэрийн, шилдэг бүтээлд хөгжмийн зохиолчдын нийт 13 шилдэг бүтээлийг холбогдох материалын хамт хүлээн авч, бүтээлийг шинжлэн үзэж мэргэжлийн дүгнэлт гаргасан Зөвлөлийн саналыг үндэслэн дараах 5 бүтээлийг тодруулаад байна. Үүнд:

 

Төрийн шагналт, хөгжмийн зохиолч

 С.Соронзонболд

 

 

Үндэсний найрал хөгжимд зориулсан 4 ангит бүтээл

Хөгжмийн зохиолч

Ц.Эрдэнэбат

Төгөлдөр

 хуур, симфони найрал хөгжимд зориулсан 3 ангит концерт 

Хөгжмийн зохиолч

Б.Энхбаяр

“Оршихуйн үнэн” симфони чуулбар

 

Д.Цогтсайхан

“Труба, симфони найрал хөгжимд зориулсан концерт

Д.Ариунболд

“Нөмөр хадны дууль” лимбэ, симфони найрал хөгжимд зориулсан бүтээл

 

“Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-д жил бүр улсын төсвөөс 50 сая төгрөгийг зарцуулахаар тусгасан байдаг. Уламжлал ёсоор “Алтан намар” хөгжмийн наадмын дараа 12 сард зохион байгуулалтыг явуулдаг. Гэвч 2013 оноос хойш хөгжмийн бүтээлийг худалдан авах мөнгө 12 дугаар сард татагдсан шалтгаанаар сүүлийн 3 жил бүтээл худалдан аваагүй байна. Мөн энэ жил хөгжмийн бүтээл худалдан авах төсөв 39 сая төгрөгөөр буурч батлагдсан.

Тус агентлагаас ЗГ-ын тогтоолтой энэхүү ажлыг таслахгүй хэрэгжилтийг хангахад анхаарч зохион байгуулалтыг 10-11 дүгээр сарын хугацаанд хэрэгжүүллээ.

3. Улсын санд худалдан авсан Дүрслэх урлагийн шилдэг бүтээл-2017

Засгийн газрын 2006 оны 115-р тогтоолоор батлагдсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу 2017 оны дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг шалгаруулах үйл ажиллагааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Уран зургийн галерей хамтран амжилттай зохион байгууллаа.

Дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн 2017 оны 10 сарын 06-аас 10-р сарын 22-ны хооронд Монголын Уран зургийн галерейд гарч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар байгуулагдсан мэргэжлийн зөвлөл 2017 оны улсын санд худалдан авах бүтээлийн нэрсийг тодруулсан.

Шалгаруулалтанд 98 уран бүтээлчийн 131 дэсийн 180 ширхэг 369 иж бүрдэл бүхий уран бүтээл ирснээс:

1. Н.Батбаярын “Дайчин” уран баримлын бүтээл

2. Н.Сүхбүрэнгийн “Хязгааргүйн алсад” керамик бүтээл

3. Д.Цолмонгийн “Дэлгэр нутаг” уран зураг

4. Б.Номингийн “9162631 Hz” монгол зураг

5. О.Энхтайваны “Булан” уран зургийн бүтээлүүдийг улсын санд худалдан авахаар шийдвэрлэлээ.

Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж уран бүтээлийн чанар сайжирсаар байна. Түүнээс гадна ЗГХА, Соёл урлагийн газрын зүгээс нийт уралдаанд ирсэн бүтээлүүдээс мэргэжлийн зөвлөлийн гишүүдээс өндөр үнэлгээ авсан 60 гаруй уран бүтээлийн каталоги хэвлүүлэн бүтээлүүдийг олон нийтэд таниулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

 

1. Н.Батбаярын “Дайчин” уран баримлын бүтээлНайдангийн Батбаяр нь 1990 оноос Монументаль чимэглэлийн үйлдвэрт уран барималчаар ажиллаж байсан. 1999 онд Монголын урчуудын эвлэлийн гишүүнээр элссэн уран барималч юм.

2016 онд бүтээгдэж оюуны өмчийн патентаар баталгаажсан бүтээл юм. Монголын Алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн хааны үед уул ус, газар нутгаа хамгаалах тулаанд сайн дураар нэгдэн боссон ахмад дайчин. Эхний тулаанд ялаад амарч буй нь. Нутгийн зүг хүлгийн жолоо залмаар байвч өнгөлзөх дайсан дахин ирэхийг мэдэж байгаа түүний дотор эх орны төлөөх агуу сэтгэл дүүрэн байна. Ахмад дайчин маань “Харих уу, эсвэл...”

2. Н.Сүхбүрэнгийн “Хязгааргүйн алсад” керамик бүтээл

Наранхүүгийн Сүхбүрэн нь 2005-2009 оны хооронд Монгени сургуульд керамикийн багшаар ажиллаж байсан. 2009 онд Монголын урчуудын эвлэлийн гишүүнээр элссэн уран бүтээлч юм. Бид шинэ содон бүх зүйл рүү хүсэн тэмүүлэн, эрэн хайсаар уртын урт аялалд гардаг. Тийнхүү бидний нэрлээд гайхширч шүтэж буй зүйл өнгөрсөн өчигдөрт үүсэн бий болж өнөөдрөөс өчигдөр лүү эргэн харахад маргаашийн төгс төгөлдөр лүү чиглэх урт замын эхлэл байдаг. Өчигдрөөс эх аван өнөөдөрт бий болж маргааш луу шинчлэгдэн цааш урсаж тасралтгүй эргүүлгэн хүрдэн дунд эхлэл төгсгөлгүй үргэлжилсээр мартагдсан төгс төгөлдөр хүч чадал бидний сэтгэл оюуны гүнд тоосонд дарагдан нуугдан оршино.

3. Д.Цолмонгийн “Дэлгэр нутаг” уран зураг

4. Б.Номингийн “9162631 Hz” монгол зураг

2005 онд Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийг Монгол зургийн мэргэжлээр төгссөн. 2012 онд “Дотоод сэтгэл”, 2014 “Эрсдэл дагуулсан тоглоом”, “Сэтгэлийн өнгө” зэрэг бие даасан үзэсгэлэнгүүдээ гаргаж байсан.

1 секундээс ч бага цаг хугацааг хэмжих нэгж бол Цезийн цаг бөгөөд энэ ертөнц дээр оршин байгаа амьд биет бүхэн тэр бүү хэл бурхан чөтгөр ч цаг хугацаанаас хамааралтайгаар оршдог. Хүн төрөлхтөн өөрсдийгөө энэ ертөнцийн эзэн мэт аашлах болов ч хүний амьдрал ердөө л энэхүү Цезийн цаг хэлбэлзэл мэт үзэгдээд өнгөрөх үзэгдэл юм. Цезийн цаг нь 1 секундэд 9 тэрбум 192 сая 631 мянга 770 саяны 007802 удаа хэлбэлздэг.

5. О.Энхтайваны “Булан” уран зураг

Очирбатын Энхтайван нь 1998 онд Дүрслэх урлагийн дээд сургууль, 2009 онд СУИС-ийн Урлагийн боловсролын магистрын зэргийг хамгаалсан. 2001 онд МУЭ-ийн гишүүн, 2004 онд МУЭ-ийн дэргэдэх Залуучуудын уран бүтээлийн нэгдлийн зөвлөлийн гишүүнээр тус тус элссэн. 2006 оноос хойш СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуульд Уран зургийн багшаар ажиллаж байгаа.

Аливаа нэг газар орон ертөнцөд булан байдаг, зарим газар булан байдаггүй. Хүний нүдэнд харагддаггүй тэр болгон анзаардагүй булангийн тухай эрмэлзлээ.

Буланд байгаа орон зай их байхуу, тэр чимээгүй ч юм шиг, ихэнхдээ харанхуй байдаг, энэ булангийн тухай, оюун санааны буланд юу байдаг вэ? гэсэн асуудалд хариулах, кофе болон ноос, ноолуур хоёрын хоорондын харьцаа өгүүлэмжээр, өрнө дорно, шинэ хуучин зэргийг илэрхийлэн, хар цагаан хоёр бодит булангаар сэдэлжүүлж, зохиомжийн уламжлалт барилаас зугтан асгарсан болно.

Геометрын дүрсээр илэрхийлэгдэж байгаа боловч уян зөөлөн мэдрэмж хэллэгээр түүний мөн чанар луу өнгийсөн нь өөрөө өөрийнхөө булан нь юм.

 

--оОо--