Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-12-03
  • Хэвлэх

“Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”-ы  хүрээнд 11 дүгээр сарын 27-28-ний өдрүүдэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас 21 аймгийн ЗДТГ болон БСУГ - ын соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны албан хаагчдад зориулж “Төрөөс соёлын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн стратеги” сургалтыг өөрийн байранд зохион явууллаа.                                   

Хоёр өдрийн турш зохион байгуулагдсан тус сургалтанд Соёл урлагийн газар, Үндэсний хөгжлийн газар, СУИС, ШУТИС, Соёлын өвийн үндэсний төв, Үндэсний номын сан, зэрэг байгууллагуудын нэгжийн дарга, шинжээч, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаач зэрэг нийт 10 гаруй багш хичээл заасан юм.   

Сургалтын эхний өдөр Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Монгол улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн өнөөгийн байдал, цаашид хүрэх үр дүн, Хөгжлийн бодлого төлөвлөлтөд соёлын салбарын оролцоо, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Хөгжлийн бодлогын баримт бичиг төлөвлөлтийг боловсруулах нийтлэг журам зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд сургалт зохион байгуулагчид болон сургалтанд хамрагдагчид харилцан санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.                 

Үндэсний хөгжлийн газраас Монгол улсын аж үйлдвэрийн нэгдсэн мэдээллийн сангийн үйл ажиллагааг танилцуулж аймаг орон нутагтаа шинээр барих барилга байгууламжуудын бэлэн зураг, төслүүдийг үнэ төлбөргүй ашиглах боломжтойг дуулгасан нь орон нутгийн мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байлаа.

Хоёр дахь өдрийн сургалтын агуулга  Соёлын салбарын эрх зүйн орчинг сайжруулах, мөн засгийн газраас хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх вэ гэсэн хүрээнд зохион байгуулагдсан юм.                                                                           

Соёлын тухай хууль кино, музейн тухай хуулиудын төслүүд боловсруулагдан хэлэлцүүлгийн шатанд явж буй энэ цаг үед Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Соёлын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуулиудын үзэл баримтлал, зорилго, зорилт, эдгээр хуулиудын зохицуулалтыг хангах журам, хөтөлбөрүүдийн талаар тус хуулиудын анхны боловсруулалт, шинэчлэн найруулах ажлын хэсэгт ажиллаж байсан эрдэмтэн судлаачид хичээл зааж “Хууль тогтоомжийн тухай” хуулийн үндсэн ойлголт, тус хуулийг ашиглах, хэрэглэх заавар, зааварчилгааг өглөө.   

2014 онд Засгийн газрын 238 дугаар тогтоолоор “Соёлын баримтат өвийг хамгаалах” хөтөлбөр батлагдсан ба өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгний санхүүжилт тавигдалгүй, хэрэгжилтийн хойшлуулсаар өдийг хүрсэн. Монгол улс энэ төрлийн соёлын өвөөр баялаг, дээр нь Засгийн газар ЮНЕСКО-гийн “Дурсамж хөтөлбөр”-т нэгдсэн. Энэ хөтөлбөрийг хөдөлгөх үүднээс тус хөтөлбөрийн 2.2.1, 2.2.4 заалтуудын зорилгын хүрээнд сургалт оруулж мэргэжилтнүүдэд дахин нэг шинэ төрлийн соёлын өвийн талаар мэдлэг өгч, хичээлд заасны дагуу өөрийн бүс нутагт байгаа энэ төрлийн өвөө бүртгэж туршихаар боллоо.             Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас сургалтанд оролцогчдод сертификат гардуулснаар сургалт өндөрлөсөн юм.