Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-12-02
  • Хэвлэх

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар Өвөрхангай аймгийн ЗДТГ, БСУГ хамтран тус аймгийн ХДТ ын уран бүтээлчдийн мэргэжил, ур чадварын түвшинг тогтоох / аттестатчилах/  шалгалтыг 2017  оны 12 – р сарын 2-3 ний өдрүүдэд тус аймгийн ХДТ ын байранд зохион байгуулж байна.

  

 

Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболдын захирамжаар батласан аймгийн ЗДТГ, БСУГ ын төлөөлөл ажлын хэсэг болон Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбатын тушаалаар батласан  мэргэжлийн багш нарын бүрэлдэхүүн хамтран мэргэжлийн ур чадварын шалгалтыг Баримт бичгийн үзлэг “Мэргэжлийн онол, ерөнхий мэдлэгийн шалгалт”,  Мэргэжлийн ур чадварын шалгалт”, Үйл ажиллагаа гэсэн дөрвөн үзүүлэлтээр үнэлгээ дүгнэлт өгнө.  

Уг шалгалтын комиссын бүрэлдэхүүнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын хэлтсийн дарга Г.Батхуяг, Монгол улсын консерваторийн дуулаачийн тэнхимийн эрхлэгч, доктор,профессор Ч.Чинзориг, Бүжгийн тэнхимийн эрхлэгч Н.Оюун, Ардын хөгжмийн тэнхимийн эрхлэгч Б.Баасансүрэн, СУИС - ийн ТУС - ийн уран сайхны удирдагч, найруулагч Ц.Батнайрамдал нар багтсан байна.    

 

Тус түвшин тогтоох шалгалтыг зохион явуулсанаар аймгийн ХДТ  - ын уран бүтээлчдийн / Дуучин, хөгжимчин, бүжигчин, жүжигчин / мэргэжлийн ур чадвар, ажлын үр дүнг бодитой үнэлэх, улмаар байгууллагын хүний нөөцийн чадавхи дээшлэх, урын сангийн баяжилт нэмэгдэх, ХДТ - ын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар хүртээмж, сайжрах үр дүнтэй юм.