Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-11-26
  • Хэвлэх

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам” –ын дагуу 2017 оны хөгжмийн том хэлбэрийн, шилдэг бүтээлийг шалгарууллаа.

2017 онд Улсын санд худалдан авах хөгжмийн том хэлбэрийн, шилдэг бүтээлд хөгжмийн зохиолчдын нийт 13 шилдэг бүтээлийг холбогдох материалын хамт хүлээн авч, бүтээлийг шинжлэн үзэж мэргэжлийн дүгнэлт гаргасан Зөвлөлийн саналыг үндэслэн дараах 5 бүтээлийг тодруулаад байна. Үүнд:

 

Төрийн шагналт, хөгжмийн зохиолч

 С.Соронзонболд

 

 

Үндэсний найрал хөгжимд зориулсан 4 ангит бүтээл

Хөгжмийн зохиолч

Ц.Эрдэнэбат

Төгөлдөр хуур, симфони найрал хөгжимд зориулсан 3 ангит концерт 

Хөгжмийн зохиолч

Б.Энхбаяр

“Оршихуйн үнэн” симфони чуулбар

 

Д.Цогтсайхан

“Труба, симфони найрал хөгжимд зориулсан концерт

Д.Ариунболд

“Нөмөр хадны дууль” лимбэ, симфони найрал хөгжимд зориулсан бүтээл

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/326 дугаар тушаалын дагуу 2017 онд улсын санд худалдан авсан дээрх бүтээлийг олон нийтэд сурталчлах, хөгжмийн зохиолчид батламж гардуулах ёслолыг 11 дүгээр сарын 27-ны өдрийн 17:30 цагт Улсын Филармоний концертын тайзнаа зохион байгуулах гэж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР