Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-11-08
  • Хэвлэх

Говьсүмбэр аймгийн ЗДТГ -аас санаачлан Боржигин Морин хуур, уртын дууны бүсийн уралдаан болон эрдэм шинжилгээний бага хурлыг 11 - р сарын 03-04 ний өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Чойр хотод зохион байгууллаа.

       Эрдэм шинжилгээний хуралд Говьсүмбэр аймгийн удирдлагууд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Соёлын өвийн төв, ЮНЕСКО-ийн Соёлын өвийн хэлтэс, Дорноговь, Дундговь, Хэнтий, Төв, Говьсүмбэр аймгуудын Боржигин сумдын төлөөлөл, ардын авъяастан, өв тээгчид оролцсон байна. Хурлыг нээж аймгийн Засаг дарга Г.Батсуурь үг хэлж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын Соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг, Боржигин судлалын төвийн тэргүүн, доктор Т.Намжил нар мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном “Боржигин судлалын чиглэлээр хийгдсэн ажлын товч мэдээлэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал” сэдвээр илтгэл тавьснаар арга хэмжээ эхэлсэн юм.

 

 Үндсэн илтгэлүүдийг:

- СББӨ-ийн зөвлөх, СУИС-ийн багш С.Юндэнбат

- “Боржигин өв соёлын уламжлал, Боржигин уртын дуу” сэдвээр, СУИС-ийн багш, МУ-ын гавъяат багш Ц.Дэлгэр

- “Боржигин аялгуут уртын дуу” сэдвээр, Боржигин өв музейн эрдэм шинжилгээний ажилтан Т.Болдбаатар

- “Соёлын биет бус өвлөн уламжлагчийн өнөөгийн байдал” сэдвээр, Боржигин чуулгын зөвлөх багш, урлагийн гавъяат зүтгэлтэн, Буриад улсын соёлын гавъяат зүтгэлтэн Д.Нацагдорж

- “Боржигин морин хуурын өв уламжлал, цаашид сэргээн хэрэглэх арга зам” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

 
Хуралд оролцогчдоос Боржигин судлалын чиглэлээр цаашид хийх ажлын талаар нэлээдгүй ажлыг хийх, өргөн цар хүрээтэй болгох саналууд гарч, Боржигин овогтны холбоог шинэчлэн байгуулж, Говьсүмбэр аймаг удирдан зангидаж сумдын төлөөлөл бүрэлдэхүүнд нь орж ажиллахаар болсон юм. Уг уралдаан анх зохион байгуулагдсанаас хойш хамрах хүрээ нь тэлж, ард түмний хүсэн хүлээсэн арга хэмжээний нэг болсон. Иймд цаашид Боржигин уртын дуу, морин хуурын бүсийн уралдааныг 4 жил тутам бус 2 жил тутам зохион байгуулахаар болжээ. 

 

2017 оны 11 сарын 03,04-ний өдрүүдэд дөрвөн жил тутам зохион байгуулагддаг ээлжит "Боржигин уртын дуу, морин хуурын бүсийн уралдаан" Говьсүмбэр аймгийн дуу, бүжгийн "Боржигин" чуулгад амжилттай зохион явагдлаа. 

Энэ удаагийн уралдаанд Говьсүмбэр, Дорноговь, Төв, Хэнтий, Дундговь зэрэг 5 аймгийн 17 сумын өвлөн уламжлагчид билиг авъяасаа сорихоос гадна өсвөрийн насны хүүхдүүд оролцсон юм. 

 

Боржигин уртын дуу, Боржигин морин хуурын өв сангаас суралцуулах, урын санг баяжуулах, мартагдсан дууг сэргээх, ардын авьяастнуудыг алдаршуулж, өсвөр залуу үеийхэнд зааж сургах, сурталчилан таниулах зорилгоор “Боржигин уртын дуу, морин хуурын бүсийн уралдаан”-ыг зохион байгууллаа. Уралдаанд 5 аймгийн 17 сумын уртын дуучин, морин хуурчид, ардын авьяастан нийт 80 гаруй соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид оролцсон байна. Уралдааны ерөнхий шүүгчээр МУГЗ, Оросны холбооны улсын СГЗ, Боржигин чуулгын зөвлөх багш Д.Нацагдорж , МУ-ын гавьяат багш, СУИС-ын уртын дууны багш Ц.Дэлгэр , Соёлын гавьяат зүтгэлтэн, уртын дуучин Г.Дадьсүрэн нар шүүн явууллаа.
Морин хуур 8-11 насны ангилалд:
Тэргүүн байр – А.Хосшагай Говьсүмбэр аймгийн 3-р сургуулийн сурагч
Дэд байр- Г.Нандинхүү Говьсүмбэр аймгийн 4-р сургуулийн сурагч
Гутгаар байр- Ш.Баттогтох Говьсүмбэр аймгийн 4-р сургуулийн сурагч
Морин хуур 12-18 насны ангилалд:
Тэргүүн байр – н.Мөнххүлэг Говьсүмбэр аймгийн 1-р сургуулийн сурагч
Дэд байр- Г.Алтангэрэл Дорноговь аймгийн Дэлгэрэх
Гутгаар байр- Г.Нармандах Говьсүмбэр аймгийн 3-р сургуулийн сурагч
Морин хуур насанд хүрэгчдийн ангилалд:
Тэргүүн байр – А.Доржпалам Дундговь аймгийн Дэрэн сумын ардын авьяастан
Дэд байр- С.Болдбаатар Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын ардын авьяастан
Гутгаар байр- Г.Арилд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын ардын авьяастан
Тусгай байр – Д.Энхтулга Говьсүмбэр аймгийн 1-р сургуулийн багш
Уртын дуу 8-11 насны ангилалд:
Тэргүүн байр – Б.Түвшинсайхан Говьсүмбэр аймгийн 1-р сургуулийн сурагч
Дэд байр- Э.Энхмаа Говьсүмбэр аймгийн 5-р сургуулийн сурагч
Гутгаар байр- Б.Цэрэнцэцэг Дундговь аймгийн Баянжаргалан сумын сурагч
Уртын дуу 12-18 насны ангилалд:
Тэргүүн байр – Б.Түвшинзаяа Говьсүмбэр аймгийн 1-р сургуулийн сурагч
Дэд байр- Э.Дашжаргал Говьсүмбэр аймгийн 5-р сургуулийн сурагч
Гутгаар байр- С.Болорчимэг Дундговь аймгийн Цагаан дэлгэр сумын сурагч
Уртын дуу насанд хүрэгчдийн ангилалд:
Тэргүүн байр–Ч.Шинэбаяр Дундговь аймгийн Баянжаргалан сумын ардын авьяастан
Дэд байр- Д.Лхагвасүрэн Дундговь аймгийн Говь-угтаал сумын ардын авьяастан
Гутгаар байр- Ш.Өлзийбат Говьсүмбэр аймгийн Баянтал сумын ардын авьяастан
Тусгай байр –О.Алтанхүү Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ардын авьяастан
Мартагдсан татлагыг сэргээн тоглосон ардын авьяастны төрөлд Дундговь аймгийн Баянжаргалан сумын ардын авьяастан Ж.Даваа, мартагдсан дууг сэргээн дуулсан ардын авьяастны төрөлд Дундговь аймгийн Баянжаргалан сумын ардын Д.Төмөрсүх нар шалгарлаа.