Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-11-07
  • Хэвлэх

Байгаль дэлхийгээ хамгаалж ирсэн уламжлалт соёл, зан заншлыг улам бүр дэлгэрүүлэх, таниулах, хойч үедээ энэхүү өв соёлыг өвлүүлэн үлдээхийн хамт Соёл, урлагийн байгууллагууд, уран бүтээлчид Монгол эх орныхоо унаган байгаль, түүний экологийн тэнцвэрийг хадгалах, аливаа байгаль орчны эрсдлийн эсрэг дуу хоолой, сэтгэл зүрх, үйл ажиллагаагаараа нэгдэж байгааг илэрхийлэх зорилготой “Соёл-Экологи” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа уг үзэсгэлэн Шангрилла моллын үзэсгэлэнгийн танхимд 2 өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

 

Энэхүү төслийн хүрээнд:

1. “Нүүдэлчдийн ахуй соёл бол – Эко соёл мөн” уриалгыг экологийн чиглэл бүрээр цуврал хэлбэрээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүргэх

2. Байгаль экологийн өөрчлөлтийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргах

3. Байгалийн өнгө уран зургийн үзэсгэлэн

4. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд “Хог хаягдлыг дахин боловсруулж хэрхэн эерэгээр ашиглаж болох вэ” гэдгийг илэрхийлсэн гар зураг, уран бүтээлийн уралдаан зарласан юм.

Энэхүү төслийн үр дүн, ач холбогдол нь:

1. Байгаль хамгаалах үйлсэд соёл, урлагийнхны оруулах хувь нэмэр , дуу хоолойг бий болгох

2. Нүүдэлчдийн ахуй соёл бол эко соёл мөн гэдгийг олон нийтэд төдийгүй цаашлаад дэлхийд таниулах, сурталчлах ажлын суурь болгох

3. Монголчууд Нүүдэлчдийн ахуй соёлоороо дамжуулан уул, ус, ургамал, амьтан, газар нутгаа хэрхэн хамгаалж ирсэн уламжлалыг сэргээн таниулах боломжийг бүрдүүлэх

4. Монгол орны байгалийн өөрчлөлтийг дүрслэх урлаг, фото зургийн аргаар илэрхийлж гэрэл зурагчдын өнцгөөс харахад өөрчлөлт хэрхэн явагдаж байгааг үзэсгэлэнгээр харуулах

5. Хүн байгаа цагт хог хаягдал тодорхой хэмжээгээр гарсаар байдаг. Харин бий болж буй хог хаягдлыг эргээд хэрхэн ашиглаж болох вэ? Хэрхэн урлагийн бүтээл болгож болох вэ? гэдгийг харуулах зорилгоор дахин боловсруулсан бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж таниулах зэрэг олон мессежийг олон нийтэд өгсөн болно.

 

 

Үзэсгэлэнд ЕБС-ийн 20 сургуулийн 200-аад хүүхдийн 120 гар зураг, 100 гаруй хог хаягдлыг ашиглан хийсэн бүтээл мөн Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх залуу уран бүтээлчдийн холбооны гишүүдийн 11,чөлөөт уран бүтээлчдийн 9 уран зургийн бүтээл оролцлоо.

Үүнээс үзэгчдэд хамгийн их таалагдаж шалгарсан бүтээлээр уран зургийн төрөлд

1-р байр С.Мөнхбаатарын “Нартай бороо”,

2-р байр Н.Нэргүйн “Амьдрал-амьсгал” бүтээл шалгарсан

Хүүхдийн бүтээлүүдээс:

Гар зургийн төрөлд:

• 1 дүгээр байранд 29 дүгээр тусгай сургуулийн 7а ангийн сурагч Б.Түвшинсанаагийн “Эх дэлхийгээ хайрлах Монгол ухаан” зургийн бүтээл

• 2 дугаар байранд 23 дугаар сургуулийн 9б ангийн сурагч Э.Сүндэрмаагийн “Үл хүсэх орчин” зургийн бүтээл

 

Хог хаягдлыг боловсруулж хийсэн бүтээлийн төрөлд:

• 1 дүгээр байранд Монгени цогцолбор сургуулийн 5д ангийн сурагч Билгүтэйн “Оюунлаг галт тэрэг” бүтээл,

• 2 дугаар байранд 71-р сургуулийн 9б ангийн сурагч Э.Номуундарь “Шинэ жил” бүтээлийг тус тус шалгарлаа.

 

 

Соёл-Экологи төсөлд бүтээлээ ирүүлсэн нийт хүүхэд багачууд, уран бүтээлчиддээ талархал илэрхийлж цаашдын сурлага хөдөлмөр, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.